Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдааны үеэр болох "Түншлэл, хамтын ажиллагаа"

С.Гандэлгэр
2025/04/14

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар тушаалыг тус тус үндэслэн Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны зохион байгуулалтын хүрээнд бүс орон нутгийн онцлогтой соёл урлагийн тоглолт, "Түншлэл- хамтын ажиллагаа” үзэсгэлэн арга хэмжээг тус тус төлөвлөн мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахаар тогтсон. 

Дагалдах арга хэмжээ: Төслийн танилцуулга, В2В уулзалт, санамж зурах, Аялал жуулчлалын үзэсгэлэн, танилцуулга, Брэнд бүтээгдэхүүн үзэсгэлэн, Аймгууд хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ,  Хоршоодын үзэсгэлэн худалдаа

Бүс орон нутгийн онцлогтой соёл урлагийн тоглолт, "Түншлэл- хамтын ажиллагаа” үзэсгэлэн арга хэмжээ нь тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана. Уг арга хэмжээ нь:

  • Бэлтгэл үе шат
  • Эцэслэх үе шат
  • Зөвлөлдөх уулзалтын үр дүнг үнэлэх, тогтвортой байдлыг хадгалах үе шат  гэсэн 3 шалгуур үзүүлэлтээр явагдах юм.

"Дагалдах арга хэмжээний дэлгэрэнгүй танилцуулга"

                                                                         Төслийн танилцуулга

Зорилго: Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хооронд төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, шинэчлэлтүүдийг хэлэлцэх, санал солилцох, бүсэд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл солилцох. Мөн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Бүсийн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох, бүсийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг экспортод гаргах боломжийг бий болгох зорилтот уулзалт болно. 

B2B уулзалт, санамж зурах

Зорилго: Орон нутгийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын болон олон улсын худалдан авагч, хөрөнгө оруулагч, худалдааны төлөөлөгчидтэй холбох зорилготой уулзалт зохион байгуулна.

Мөн Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр дэмжих, хамтран хэрэгжүүлэх чиглэлээр аймгууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах юм.

Аялал жуулчлалын үзэсгэлэн, танилцуулга

Орон нутгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлж, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг таниулах, шилдэг хоршоодыг алдаршуулах, орон нутгийн туршлага, санаачилгыг хуваалцаж, бизнес, төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулах зорилготойгоор үзэсгэлэнгийн танилцуулга болно.  

Брэнд бүтээгдэхүүн үзэсгэлэн

Бүсийн аймаг, сумдын хөгжлийн бодлого төлөвлөлт, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хүрээнд бүс нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг танилцуулах зорилготой юм. Энэ арга хэмжээ нь бүсийн хөгжлийг дэмжих, орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд, бизнесийн хөрөнгө оруулалт, түншлэл, экспортын боломжийг өргөжүүлэх чухал ач холбогдолтойгоороо онцлог юм. 

Аймгууд хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ

Бүсийн зөвлөлийн хуралдааны ач холбогдлыг тодотгох, орон нутгийн онцлог, түүх соёлыг таниулах, дотоод гадаадад сурталчлан таниулах зорилготой юм. Арга хэмжээнд хангайн бүсийн аймаг, сумдад төрсөн болон амьдарч байгаа  уран бүтээлчид, урлаг соёлын алдартнууд,  ардын авьяастнуудын төлөөлөл,  хамтран оролцоно. 

Хоршоодын үзэсгэлэн худалдаа

Хангайн бүсийн аймаг, сумдын хөгжлийн бодлого төлөвлөлт, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хүрээнд бүс нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг танилцуулах зорилготой. Мөн орон нутгийн бизнес төслүүдийг олон нийтэд танилцуулж, хөрөнгө оруулагчдыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргана.

Монгол Улс өргөн уудам газар нутагтай хэдий ч улсын нийслэлдээ хүн амын нягтаршил ихтэй, төвлөрөл улам бүр нэмэгдсээр байгаа нь бүсчилж хөгжүүлэх бодлогыг нэн эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагыг үүсгэж байгаа билээ. 

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, татах хүчийг саармагжуулах, аймаг орон нутаг, хилийн боомтуудад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн хүнсний аюулгүй байдал, хяналтыг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлуудын гарц гаргалгааг олж, нэгдсэн шийдэлд хүрэх, хот, хөдөөгийн ялгаагүй тэнцвэртэй хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад бүхий л талын оролцоог хангаж, тухайн бүсийн онцлог, давуу тал, ялгаатай нөхцөл байдалд тохирсон байдлаар гарц шийдэл олох, хэрэгжүүлэх үйл хэрэг ийнхүү Хангайн бүсээс эхэллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна