 
                                
                 
        
        Монгол Улсын 2026 оны төсвийн хэлэлцүүлэг явж буй.
Улсын төсөвт багш, эмч нарын цалинг нэмэхээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хасах, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс тодорхой хувиар танаж эх үүсвэр гаргахаар ажиллаж байна. Энэ талаар Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.
Тэрбээр "Өнгөрсөн жил ЗТХЯ-ны төсөв 2.4 их наяд төгрөг байсан. Энэ дүн 958 тэрбум төгрөг болж буурсан. Үүнээс дахиад буулгаж байна.
Ер нь бол хуучин явж байсан замаа л явуулъя шинэ зам тавихгүй л гэж байгаа юм. Энэ жил ЗТХЯ-нд ямар нэгэн шинэ төсөл хөтөлбөр байхгүй болж байна.
Улсын төсөв хүнд байна шүү дээ. Нэн шаардлагатай, тулгамдсан асуудлаа шийдэх ёстой. Зам бол хоёрдугаарт шүү дээ. Улс орны эдийн засаг гайгүй болохоор зам тавьж болно шүү дээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.45
Өдөрд 10 машин явдаг хөдөө сумдын замд олон тэрбумын хөрөнгө хаях хэрэг угаасаа байхгүй ээ, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг юм ш днн
Хариулах43.228.131.153
Зам одоо болноо Боловсрол Эрүүл мэнд нэн чухал.Энэ дэлгэрсайхан гэж луйварчидаас луйвардсан хөрөнгийг нь хурааж ав
Хариулах