Дуучин Кэти Перри тэргүүтэй сансрын аялагчдын баг эх дэлхийдээ буцаж ирлээ

Х.Батсайхан
2025/04/15

АНУ-ын дуучин Кэти Перри, тэрбумтан Жефф Безосын сүйт бүсгүй, сэтгүүлч Лорен Санчес, CBS телевизийн хөтлөгч Гэйл Кинг, НАСА-ийн инженер Айша Боу, судлаач Аманда Нгуен, кино продюсер Керианн Флинн нарын алдартнууд “Амазон”-ы  охин компани “Блю Орижин”-ы New Shepard хөлгөөр сансарт нисээд эх дэлхийдээ эсэн мэнд эргэж ирлээ.

Дэлхийн түүхэнд эмэгтэйчүүдээс ЗХУ-ын Валентина Терешкова 1963 анх сансарт ниссэн бол өчигдрийн нислэг эмэгтэйчүүдээс бүрдсэн баг сансарт ниссэн анхны тохиолдол болсон байна.

Алдартнуудыг суулгасан хөлөг Техасаас өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 08,30 цагт /Улаанбаатарын цагаар 21.30/ хөөрч, Карманы шугам гэж нэрлэдэг сансрын хил дээр очжээ. Энэ бүс нь далайн түвшнээс дээш 100 км-т байдаг аж. Дараа нь багийнхан шүхэр бүхий тусгай капсулаар эргэн эх дэлхийдээ буужээ.

Нислэг 11 минут үргэлжилсэн бөгөөд хэдий богино хугацаатай байсан ч гэлээ сансрын аялагчид жингүйдлийг мэдэрсэн гэнэ. Түүнчлэн, аяллын хамгийн оргил мөч буюу сансраас эх дэлхийгээ харах мөчид Кэти Пэрри Луи Армстронгын What a Wonderful World дууг дуулсан гэнэ.

Алдартнуудыг багийг NS-31 гэж нэрлэсэн бөгөөд New Shepard хөлгийн хувьд зургаа дахь аяллын баг байсан бол Blue Origin компанийн хувьд 31 дэх нь гэнэ. Тус компани сансрын аяллын хөтөлбөр нээснээсээ хойш 52 хүнийг сансарт нисгэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.100
    2025/04/15

    Манайд нэг хөдөөний нэг мангарыг ТҮЦ-тэй хэрүүл хийж, будаатай хуурга хийж заваарч хий бужигнуулж байхад айлын хүүхдүүд эмэгтэйчүүдээ сансарт нисгээд л байж байна даа

    Хариулах
    • 112.72.2.226
      Өчигдөр

      Чухам чухам