Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ

Zuv.mn
2025/04/18

Монголын хөлбөмбөгийн холбоо өнөөдөр удахгүй болох Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдэж, сонгуулийн хороогоор батлагдсан нэр дэвшигчдийн нэрсийг зарлажээ. 

Тус холбооны Ерөнхийлөгчид:

  • Ц.Анандбазар ("Арвис" хөлбөмбөгийн клуб)
  • С.Жаргал (Шүүгчдийн зөвлөл)
  • Б.Гарьдмагнай ("Унаганууд" хөлбөмбөгийн клуб)
  • Ө.Алтай ("Хараацай" хөлбөмбөгийн клуб)
  • Н.Болор-Эрдэнэ (”Хоромхон” хөлбөмбөгийн клуб) нарыг нэр дэвшигчээр тооцсон байна.

Харин Зөвлөлийн гишүүнд:

  • Л.Энхбаатар (Ахмад тамирчдын зөвлөл)
  • Ц.Мөнх-Эрдэнэ ("Шинэ яармаг" хөлбөмбөгийн клуб)
  • Б.Пүрэв-Очир ("Соёмбын барсууд "хөлбөмбөгийн клуб)
  • Г.Анархүү ("Хоромхон" хөлбөмбөгийн клуб)
  • Д.Батнасан ("Эрчим" хөлбөмбөгийн клуб)
  • Д.Төрбат ("Улаанбаатар" хөлбөмбөгийн клуб)
  • Г.Тэгшжаргал (Шүүгчдийн зөвлөл) тус тус нэр дэвшигчээр баталжээ. 

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 10 хоногийн өмнө эхлүүлж, 5 хоногийн өмнө дуусгах ёстой. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид өнөөдрөөс сурталчилгаагаа эхлүүлж байна.  МХХ-ны Ээлжит бус их хурал, Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүдийг сонгох санал хураалт энэ сарын 28-д болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна