Боловсролын лавлагаагаа цахимаар, 1 минутын дотор аваарай

Х.Есү
Өчигдөр 15 цаг 51 минут

Өмнө нь иргэд боловсролын лавлагаа, тодорхойлолт авахын тулд сургуулиар орж, бичиг цаас бүрдүүлэх шаардлагатай байсан бол одоо E-Mongolia цахим системийг ашигласнаар хүссэн үедээ, хаанаас ч боловсролын үйлчилгээ авах боломж бүрдлээ. 

Эдгээр үйлчилгээнүүд цахимжсанаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй болгож байна.

Одоогийн байдлаар иргэд E-Mongolia системээр дамжуулан боловсролтой холбоотой дараах 6 төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой.

E-Mongolia системээр дамжуулан авах боломжтой боловсролын лавлагаанууд:

  1. Суурь боловсролын гэрчилгээ
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Их, дээд сургууль төгссөн тухай дипломын лавлагаа
  4. Сургалтын байгууллагад суралцаж байгааг батлах тодорхойлолт
  5. Ерөнхий боловсролын сургуулийн улсын шалгалтын дүнгийн хуулбар
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ) лавлагаа багтаж байна.

Тус үйлчилгээнүүдийг авахын тулд E-Mongolia веб сайт болон аппликейшнд өөрийн бүртгэлээрээ нэвтэрч, "Боловсрол" хэсгээс сонгоод үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр шууд авч болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна