Б.Баярбаатар​: Гурван гурилын үйлдвэр дотоодын зах зээлийн 78 хувийг эзэлж байгаа нь монопол үүссэн байна гэсэн үг

Х.Есү
2 цаг 34 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас гурилын импортын татвартай холбоотой асуудлаар тодрууллаа. 


Б.Баярбаатар: Гурил иргэдийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн. Тиймээс энэ асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд 5-6 гурилын үйлдвэрүүдэд 212 тэрбум төгрөгийн зээлийг гурван хувийн хүүтэй олгосон байдаг. Үүнийгээ арилжааны банкаар дамжуулж олгож байгаа гэж байгаа юм. Гэтэл хүү нь 7.5-13 хувь. Үүний зөрүү мөнгийг улсаас төлж байгаа. Энэ бүхний цаана татвар төлөгчдийн л мөнгө байгаа шүү дээ. 

Үйлдвэр технологи нь сайжирчихсан байхад гурил яагаад үнэд ороод байгаа юм. Гол асуудал нь хэрэглэгч нэгдүгээрт гэж их ярьж байна. Тиймээс хэрэглэгчээ бодсон шийдвэрүүдийг гаргаж ажиллах ёстой. 

Гурван гурилын үйлдвэр дотоодын зах зээлийн 78 хувийг эзэлж байгаа нь монопол үүссэн байна гэсэн үг. Төрөөс үзүүлсэн санхүүгийн хөнгөлөлттэй зээл нь тариаланчдад ялгавартай хандсан байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна