УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос АН-ын бүлэг УИХ-ын чуулганаас завсарлага авсан асуудлыг хэрхэн ойлгож байгаа талаар болон цаг үеийн асуудлаарх байр суурийг нь тодруулаа.
Тэрбээр, "Энэ бол миний хувь хүний өнцөг шүү. Нам доторх фракцын асуудлаа гишүүдэд наагаад, нэмээд Ерөнхий сайдад наагаад байх нь огт зохимжгүй жүжиг. Нам доторх асуудлаа дотооддоо шийдчихээд парламентын үйл ажиллагаандаа хэвийн оролцох ёстой.
Нэг их гэгээн дүртэй сайхан зүйл ярьдаг. Яг үнэндээ хүний эрхийн 24 дэх удаагийн илтгэл дээр нэг ч орж ирсэнгүй. Ардчилсан намын гишүүн ч эмэгтэй гишүүдийг “П” гэж дуудаж л байсан. Хувь хүмүүсийн асуудлаар УИХ-ын хууль батлах ажилд саад болж болохгүй.
Засагт хамтарч байгаа Ардчилсан намын асуудлууд УИХ-ын чуулганаар орж ирэхэд хариуцсан сайдууд нь ч алга. Улс төрийн жижигхэн эрх ашгийн төлөө явж байгаа энэ үйлдлээ боль.
Хоёр хүний хоорондох л асуудал шүү дээ. Хувь хүний асуудлыг тусдаа ярь, парламентаар хэлэлцэж байгаа асуудлууд дээрээ орж ирээд байр сууриа илэрхийлэх нь чухал" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.65.146
jijig nyambaatar
Хариулах202.126.89.105
Хо манай нямбаатар гишүүн сүрхий хариулт өгч байна
Хариулах