Ардчилсан намын бүлэг УИХ-ын чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Уг асуудлаар бид УИХ-ын гишүүн Э.Болормаагаас тодрууллаа.
Тэрбээр, "АН-ын бүлгийн даргын зүгээс хуруугаа уншуулаад ирцэндээ орчхоод гарсан гэдэг зүйлийг ярьж байна. Хөдөө сумдуудаар иргэдтэй уулзалт хийгээд явж байхад иргэд гишүүдийн ирцийн асуудал, хуралд оролцохгүй байгаа байдлыг шүүмжилдэг л дээ.
Хэлэлцэж байгаа асуудлууд дээр өөрсдийн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Улс төрд бойкот хийх асуудлууд байж болно. Гэхдээ улс орны хэмжээний асуудал дээр биш хоёр гишүүний хоорондох асуудал дээр ийм зүйл хийж байгаад харамсалтай байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна