Н.Номтойбаяр: Засгийн газар “Онтре гоулд”компанийн шахалтад ороод байх шаардлагагүй

Х.Есү
11 цаг 0 минутын өмнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 


Тэрбээр, "Монголын төр элдэв шахалт дарамтад орохгүйгээр ажиллана гэдэгт итгэж байна. Засгийн газар “Онтре гоулд” компанийн шахалтад ороод, шахуулаад байх шаардлагагүй.

Төр хувийн хэвшилтэй нэг хөнжилд орно гэдэг бол хамгийн их авлига хулгай гарна. Хувийн хэвшлийг хуулийнх нь дагуу хийж бүтээх эрх зүйн орчныг нь л таатай бүрдүүлээд өгчих. Төр татвараа л ав. 

Би анхнаасаа "Оюутолгойн" гэрээг эсэргүүцэж байсан. 34 хувь эзэмшсэн нэртэй улс төрчидтэй нэг хөнжилд ордог нь үнэн" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна