УИХ-ын чуулганаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцэж байна.
Энэхүү хуулийн төслийн тухайд, хуулийн үйлчлэлийг нэг жилээр хойшлуулах зорилготой юм. Шалтгааны тухайд, “Иргэдэд сайн ойлголт өгөхгүй бол эсэргүүцээд байна” гэдэг шалтгааныг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан хэлсэн байдаг юм. Тэгвэл үнэндээ цаад шалтгаан нь хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийн явц нь угаасаа удаашралтай байжээ.
Чуулганы хуралдаанаар энэ нөхцөл байдал ил болов.
УИХ-ын гишүүн Ө.Шижир “Шинэ хотуудын эдэлбэр газрыг тогтоох ажил яагаад удааширч байна вэ. Засгийн газар орон нутагтайгаа хил хязгаар тогтооход тийм хэцүү байгаа юм уу. Ямар гаднын улстай тогтоох гэж байгаа биш. Одоо УИХ-аас гаргаж өгсөн тогтоол 72 дугаар тогтоолтой нийцэхгүй байгаа гэж байх юм. Засгийн газар яагаад аймгуудтайгаа ажиллаж чадахгүй байна вэ” гэв.
Ажлын хэсгээс энэ асуултад “Орон нутгуудаас санал ирсэн. Дөрвөн аймаг нь асуудлаа шийдэж амжаагүй. Ирсэн саналууд нь ч үндэслэл муутай саналууд ирж байгаа. Уг нь бол Хот тосгоны эдэлбэр газрыг Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах ёстой. Гэтэл долоон аймагт Ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй байна. Тиймээс энэ ажлыг дуусгасны дараа УИХ руу тогтоолын төсөл оруулна” гэж хариулав.
20 минутын хот Үндэсний хорооны дарга О.Эрдэнбүрэн “Хил хязгаар тогтоох асуудал бол орон нутагт маш их маргаан гаргадаг. Тийм учраас Ерөнхий төлөвлөгөөгөөр хийхийг оролдож байгаа юм. Ерөнхий төлөвлөгөөнүүд батлагдаж дуусаагүй байна. Шаардлагатай бол тогтоолдоо өөрчлөлт оруулаад хэрэгжилтийг нь найдвартай хангах болчихоод байгаа юм” гэлээ.
Хурал даргалагч Х.Булгантуяа “Ноднин сонгууль гээд, дараа нь Засаг эмхэлнэ гээд ажилтай байсан учир хууль хэрэгжүүлэх ажил цалгардсан байна” гэсэн утгатай үг хэлэхэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Х.Булгантуяа гишүүн яг үнэнээ хэллээ. МАН сонгуульд ялахын тулд баахан хууль баталсан. Одоо тэр хуулийг батлуулсан хүмүүст хариулцлага тооцох хэрэгтэй” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.85
Мөнхбаяакаа чи одоо мэдэхгүйдээ ингээд солиороод байгаа юм уу? чи сэтгүүл зүйн салбарт тэргүүн фронтод тулалдаж ялж ялагдаж явсан туршлагатай хүн жингийн цуваа явж л байдаг жижиг ноход хуцаж л байдаг зарчмийг чи сайн мэднэ.Энэ монголын улс төр эрүүлжихгүй хувь хүний амбицаар явдаг нэг үгээр хэлбэл тэмбүүрцэн тэгээл бусаддаа халдаагаад яваад байдгыг чи мэднэ харин чи тэмбүүгий нь авчихаваа.
Хариулах