УИХ-ын чуулганаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат “Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын бараг нэг их наяд төгрөгийг Хятадын хоёр компанид өгчихсөн. Нэг нь 373 тэрбум, нөгөө нь 450 тэрбум төгрөг. Яагаад Монголын ААН-үүдээрээ хийлгэж болдоггүй юм бэ. Орлогч Б.Даваадалай чинь ирж танилцуулахдаа 20 хувь дээрээ л Монголынхоо компанийг дэмжинэ гэж байна лээ.
Надад байгаа мэдээллээр таван багц ажил байгаа гэж байна. Бүр жижиглэж, 10-15 багц болгож байгаад дотоодын ААН-ээ оруулаад ирж болохгүй байсан юм уу...
Танд хүсэлт тавьсан гэсэн, та татгалзаад, монголчуудыг оруулахгүй байх ажлыг хийчихсэн юм биш үү. ” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар түүний асуултад “Тендер шалгаруулалт хэрхэн явагдсаныг шалгах Ажлын хэсэг гаргаад, та өөрөө ахлаад шалгах саналыг тавьж байна. Тэгвэл хамтарч ажиллахад бэлэн...
УИХ-ын гишүүн гэхээрээ камерын өмнө хүн гүжирдэж худлаа мэдээлэл тараах эрх танд байхгүй. Ажлын хэсэгт надад хүсэлт тавьсан зүйл байхгүй. Би хоёр удаа дотоодын ААН-үүдтэй уулзсан. Барилгынхантай уулзсан, цемент үйлдвэрлэгчидтэй уулзсан. Харамсалтай нь бүх компаниуд бид энэ том бүтээн байгуулалтад бэлэн биш байна гэсэн хариу өгсөн. Тэгэхээр, нэгд Улаанбаатар хотыноо нэвтрүүлэх чадварыг сайжруулах хэрэгтэй байна. Цементийн үйлдвэрүүдээ эрчим хүчний хязгаарлалгүйгээр ажиллуулдаг болгох хэрэгтэй байна. Энэ бүх ажил шат дараатай хийгдээд явж байгаа гэдгийг хэлье” гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.167
Энэ муу нянбактери хятадын даалгаварыг гардан гүйцэтгээд байгаа нь үнэн боллоо. Хятад машин одоо хятад барилга хятад бордиур
Хариулах194.230.146.214
Энэ нянбактер гэж новш яаахаара өөрийн ААН хийлэгчихэж яаагаад болохгүй дандаа хятад хятад гэж бдаг хар тайртас вэ энэ чинь хужаа тавиуул дурак юм бна шдэ энэ новшийг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй дээ хятад бичэгтэй барилга бариаад л нэг л биш шүү
Хариулах