УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэхгүй байх санаачилгыг гаргаж гарын үсэг хүртэл цуглуулж эхлээд буй. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэр дэвших хүсэлтэй байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд түүний хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.123
Шлдаа Золбаяраа ҮХууль өөрчлөлт оруулахыг санаархаад ЗГ.г бужигнуулаах гээд бгаа нийтэд Ил бнашдэ.
Хариулах