Засгийн газрын ээлжит хуралдаанаар хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна

С.Гандэлгэр
2025/05/21

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гаригт болдог. Өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,

-Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл

-Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүдийн явцын талаар
-Ноолуур бэлтгэлийн явцын талаар
-“Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл
-“Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл гэх зэрэг 34 асуудлыг хэлэлцэж танилцана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна