МАН-ын Бага хурал өнөөдөр 15:00 цагт зохион байгуулагдах бол Ардчилсан намын Улс төрийн зөвлөл мөн 15:00 цаг хуралдах товтой байна. Дээрх хуралдаануудаар намууд хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх эсэх хэлэлцэх юм.
Өнгөрсөн даваа /2025.05.19/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг зарлан хуралдуулах санал гаргасан. Ингэхдээ хамтарсан Засгийн газраа үргэлжлүүлэх үү, дангаараа засаглаад явах уу гэдэг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна