Х.Булгантуяа: Санал хураалтын дүн удахгүй гарна

Х.Есү
8 цаг 54 минутын өмнө

Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлэх тухай тогтоолыг батлахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явагдаж дууслаа. 

Уг асуудлаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа. 


Тэрбээр, "Бага хурлын гишүүд маш нээлттэй ярилцлаа. Хамтраад явахад үүсэж буй давуу тал болон сул талуудаа нээлттэй ярилцлаа. 

Хамтарсан Засгийн газрын сайд нарын зүгээс ачаагаа үүрэхийн оронд улс төр хийж, амбицлаад байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. Удахгүй албан ёсоор дүнг танилцуулж байр сууриа илэрхийлэх байх" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна