-Ж.Золжаргал гишүүний үйлдэл Парламентыг хүчтэй сөрөг хүчинтэй, Хамтарсан засгийг амьтай байлгах дундын хувилбарыг үгүй хийв -
МАН-ын Бага хурлаас Хамтарсан Засаг байгуулах тухай өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон билээ. Тогтоолдоо шалтгаанаа “Хамтарсан Засгийн газарт орсон намууд хамтын гэрээгээ зөрчсөн” гээд тодорхой факт дурдаагүй тул Бага хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс “Яг аль нам нь ямар зөрчил гаргасан гэж үзсэн бэ” гэхэд “Засгийн газрыг огцруулъя гэж гарын үсэг зурсан гишүүд нь аль намын гишүүд юм бэ” гэж зөрүүлж асуусан байдаг.
Өөрөөр хэлбэл, Хамтарсан Засгийн газар огцрохыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүд Хамтарсан Засгийг тараах шалтгаан болсныг тодорхой хэлсэн юм.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар УИХ дээр албан ёсоор гарын үсэг цуглуулаагүй. Гэхдээ Төв талбай дээр болсон “Огцрох амархан” жагсаал дээр АН-ын тав /Ж.Баярмаа, Ч.Лолойсамбуу, Ш.Бямбасүрэн, С.Цэнгүүн, Д.Ганбат/, ХҮН намын нэг гишүүн /Ж.Золжаргал/ дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд ХҮН нам хэрвээ өөр зөрчил гаргаагүй бол Ж.Золжаргал гишүүний шийдлээс болж Хамтарсан Засгийн газарт үлдэх эрхээ хасуулсан гэсэн үг юм. Зарчмын хувьд, ХҮН нам өөр зөрчилгүй байсан бол МАН асуудлыг өөрөөр харж, ИЗН, Үндэсний эвслийг оруулж ирээд “Хамтарсан” гэдэг нэрийг авч үлдэх боломж байсан. Нэг талаараа ИЗН, Үндэсний эвсэл хэт цөөхүүлээ тул дуу хоолой нь олон нийтэд хүрэхгүй, сөрөг хүчний хувьд гологдох тал байсан. Тиймээс тэднийг Засагт оруулсан бол нэг талд хүчтэй сөрөг хүчинтэй болох, нөгөө талд Парламентад суудалтай улс төрийн намуудыг олон болгох, төлөвшүүлэх чиглэлд олон нийтийн сонирхолд нийцсэн шийдэл болж болох байв.
Засгийн газрыг Парламенттай жишиж, авсан суудлынх нь тоогоор яамдыг хуваариалах тул МАН-ын гомдогсод ч хүслээ хангах боломж байсан. Гэвч Ж.Золжаргал гишүүний үйлдэл энэ хувилбарыг үгүй хийж байх шиг байна.
Трой хотын домогт харийн булаан эзлэгчид асар том модон морины дотор нуугдан хотын дотор нэвтэрч, улмаар хаалга үүдийг нь онгойлгосноор эзэлж авсан тухай гардаг. Тэгвэл Ж.Золжаргалын үйлдэл ХҮН намын хувьд яг л тийм том хэмжээнд ашиггүй туслаа.
Хамгийн гол нь Ж.Золжаргал гишүүний үйлдэл Парламентыг хүчтэй сөрөг хүчинтэй, Хамтарсан засгийг амьтай байлгах дундын хувилбарыг үгүй хийсэн. Хэрвээ хувилбар хэрэгжсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баттай суудалдаа үлдэх байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.107
энэ Золжаргалыг манай тойргийнхон гаргасан, овоо дөнгүүр юм уу гэсэн шал тэнэг, шодой баярмаагийн зиндааны шалихгүй амьтан гэдгээ нотолчлоо, одоо баяртай
Хариулах