Т.Мөнхсайхан: Улс төрийн шийдвэр гарвал дагана. Ер нь би албан тушаалын араас явдаггүй

Х.Есү
2025/05/23

Улс төрд үүсээд буй зарим асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. 

Тэрбээр, Манай яаман дээр бодлогын чанартай суурь шинэчлэлийн ажлууд явсан. Яаман дээр хийгдээд дууссан бодит үр дүнгээ өгсөн ажлууд ч их байгаа. Цаашдаа Эрүүл мэндийн салбарт хийхээр төлөвлөсөн маш олон ажлууд байгаа. 

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэр ажилласан гэж та харж байна вэ?

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн ажилласан гэж бодож байгаа. Гэхдээ энэ дүнг бид нар тавихгүй шүү дээ. Ард иргэд л дүн тавина. 

Бид томоохон төслүүдээ хөдөлгөж чадсан АН-аас томилогдсон сайд нар маань хариуцсан салбарууд дээрээ тодорхой асуудлуудаа шийдсэн. Үр дүнгүүд нь ч гарч байна. 

-Дараагийн Засгийн газрыг шинээр байгуулах гээд таныг салбарын ажлаа өг гэвэл та өгөх үү?

-Улс төрийн шийдвэр гарвал би өгнө өгөхгүй гээд байх юм байхгүй. Би өмнө нь эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Хариуцлага хүлээх ёстой бол хариуцлагаа хүлээгээд л явж л байсан. Ер нь албан тушаалын араас яваад байгаа зүйл байхгүй. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.136
    2025/05/26

    nuugdan barin dolooj yvj bj alban tushaald hursnee yu gej yrih ve ? demiirch bhaar duugui yvsan n deer bish uu !

    Хариулах