Лхагва гараг бүр Засгийн газрын хуралдаан болдог. Өнөөдрийн /2025.05.28/ ээлжит хуралдаан 10.00 цагаас эхлэхээр товлогдсон байна. Хуралдаанаар цаг үеийн асуудлууд хэлэлцэх талаар эх сурвалж мэдээллээ.
Л.Оюун-Эрдэнээр удирдуулсан хамтарсан Засгийн газар хэрхэх асуудал сүүлийн өдрүүдэд яригдаад байгаа бөгөөд МАН-ын бага хурлын шийдвэртэй холбогдуулан "Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн" улс төрийн намыг Засгийн газраас гаргах асуудлыг хэлэлцэж магадгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна