Л.Гантөмөр: ​Засгийн газрыг байгуулах, унагах асуудлыг УИХ шийддэггүй юм​. УИХ Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ

Х.Есү
Өчигдөр 13 цаг 10 минут

Монгол Улсын Шадар сайд Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрбээр Ардчилсан нам эргэж буцахгүйгээр хамтарсан Засгийн газраас гарна гэдгийг хэллээ. 

Л.Гантөмөр: "Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар яригдсан зүйлийг би хэлье. МАН-ын бага хурлаар АН-ын хамтарсан Засгаас гарга гэсэн шийдвэр гарсан. Тэрхүү шийдвэрийн дараа МАН, АН, ХҮН намын гурван дарга хэд хэдэн удаа уулзсан. 

Уулзаад би шулуухан хэлсэн. АН эргэж буцахгүйгээр хамтарсан Засгийн газраас гарна. Ерөнхий сайдад хоёр сонголт байна. Нэг нь өргөдлөө өгөх, нөгөөх нь итгэл үзүүлэх эсэх. Энэ бол үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэх асуудал. Ерөнхий сайд огцрох, огцрохгүй байх гэдэг асуудал тусдаа шүү. Үүнийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. 

Ерөнхий сайд АН-ын хурал дээр орж ирж тайлбар өгөхийг шаардаж байгаа. Учир шалтгаанаа л тайлбарла гэж байгаа юм. 

Ерөнхий сайд өөрийнхөө асуудлыг УИХ-д оруулах хэлбэрээр санал солилцсон. Монголын ард түмнээс мандат авсан 126 хүн эцсийн шийдвэр гаргана, хууль нь ийм. Ерөнхий сайдыг УИХ томилдог. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг хуультай.

Одоо хамтрал байх уу гэхээр байхгүй, огт байхгүй. Ерөнхий сайд бид нарыг Засгаас гаргах эсвэл бид өргөдөл өгөх сонголт бий. Хэрвээ Ерөнхий сайд манай намын өргөдлийг хүлээж авахгүй бол, өөрийнхөө асуудлыг УИХ-д оруулна гээд байгаа юм. 

Засгийн газрыг байгуулах унагах асуудлыг УИХ шийддэггүй юм" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна