“Улаанбаатар опен 2025” чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн эхэллээ

Х.Батсайхан
Өчигдөр 11 цаг 57 минут

Гэрэл зураг: Монголын чөлөөт бөхийн холбоо

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны хуанлид багтсан, чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн “Буянт-Ухаа” спорт ордонд өнөөдөр сонгомол бөхийн төрлөөр эхэллээ. Тэмцээнд 17 орны 350 гаруй бөх хүч сорьж байгаа бөгөөд зохион байгуулагч улсын хувиар манай улс өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Урьдчилсан шатны барилдаанууд 10:30 цагаас эхэлсэн бөгөөд хагас шигшээ, дагах барилдаанууд 13:00 цагаас, харин медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхлэх юм. Монголын чөлөөт бөхийн холбооны идэвхитэй үйл ажиллагааны үр дүнг харуулж буй энэхүү өндөр чансаатай тэмцээнийг С1, ТВ9, “Сүлд” телевиз шууд дамжуулж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна