Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу явуулсан “итгэл хүлээлгэх” бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан танаа
Итгэл хүлээлцэх тухай
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” уриан дор хэрэгжүүлж, эхний бодит үр дүнг гарган ажиллаж байгаа боловч үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, дэвшүүлсэн бодлого, зорилтоо тогтвортой, тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хамтын хариуцлагын зарчим, улс төрийн соёлын хувьд Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийг хүндэтгэн, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье.
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
174.218.244.122
Ёс суртахуун гэдэг ойлголт энэ хүнд ерөөсөө ч алга даа, аймшигтай юм.
Хариулах43.242.241.247
Ичээсэй билээ.
Хариулах202.9.46.224
Улс төрийн бишээ ууж идэж байгааг чинь хүүхэд чинь харуулаад түүнээс үүссэн үнэнг илчлэх л шаардлага иргэд хийж байна. Орлогоо нотло. Ахынхаа үеэлийнхээ орлогыг ч нотлуул. Харин ч иргэд чамайг хангалттай харж үзэж байгаа шүү. Орлогоо нотло гэснээс хойш чамайг өмөөрсөн жагсаал зодоонч хөгшид бүүр өлсгөлөн хүртэл маш тансаг хангамжаар явагдаж байгаагийн зардал ч хаанаас гарч байгааг шалгцулах ёстой. Юун төрийн ажил зогсох. Ард түмэн байхад төрийн ажил зогсдоггүй юм. Харин шуналт мэдлэггүй хүмүүс л худлаа ярьж төрийн ажлыг ганцаар хэт их эрх мэдэл нүсэр бүтэц хамгаалалт бий болгодог. Тиймээс зүгээр л огцорвол ядаж нэр төртэй юм даа
Хариулах202.126.89.153
Энэ бүтэц,бүрэ
Хариулах66.181.191.56
Орлогоо нотол. Орлого чинь асуудалгүй бол хийж болох байлгүй. Орлого но-той болохоор ингээд үхэн хатан зүтгээд байдаг юм байхдаа. Дух Цэцэг нь ч тэр тэжээгчээ алдах гээд. Зайлбал таарах новшнууд юм аа. Мега төсөл чинь сайн хийгдсэн бол дараагийнх чинь хийчих байлгүй. Чадахгүй бол бас л зайлуулна араас чинь. Чадахгүй бол ахиад зайлуулна. Чаддаг нь иртэл зайлуулах болно. Ердөө ийм энгийн. Бүүр нэг Мянгатын охинд малдуулж байхдаа таарсан, Дээрэлхүүлээд, эх орны хишиг нэртэй хусамдаа цадсан, түүнээс цааш сэтгэх тэнхэлгүй хэдэн хүмүүс өмгөөлж, хамгаалаад үхэхнээ. НДШ, Татвар, иргэдэд ирэх дарамтаа багасга новшнуудаа. Дундаж давхарга чинь байхгүй боллоо
Хариулах