УИХ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчидтай уулзана

Х.Есү
Өчигдөр 15 цаг 59 минут

Залуус төв талбайд 15 дахь өдрөө "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байна. 

Жагсагчдын зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай тодорхой асуудлын хүрээнд 24 цагийн дотор уулзах шаардлагыг хүргүүлсэн байдаг. 

Уг асуудлын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдын төлөөллийг өнөөдөр 16:30 цагт хүлээн авч уулзахаар болжээ. Тус уулзалт төрийн ордонд их хурлын даргын өрөөнд болох юм. 

Бид уулзалтын талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна