Хувьдаа 3000 вагонтой, төмөр замаа төрдөө бэлэглэчихсэн сайд салбараасаа юу хулгайлах вэ

Zuv.mn
Өчигдөр 21 цаг 40 минут

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий сайдынхаа үеэлд 100 вагон эзэмшүүлээд түрээслүүлж байсан гэж бичиж эхэллээ.

Үнэндээ хувьдаа төмөр замтай, вагонтой улстөрчийг Зам, тээврийн сайдаар томилчихсон болохоор л хардаад байгаа болохоос хувиараа төмөр зам барьж төрд “бэлэглээд” 3000 вагонтой хүн вагон хулгайлаад яах вэ дээ. 

Төрд төмөр зам бэлэглэсэн хэсэг нь бол бүр эмгэнэлтэй юм л даа. Концессээр хийчихээд төр нь мөнгөө өгөхгүй, ядахдаа төмөр зам барьсан өртгөөр нь тооцоод ав гэхэд “мөнгө байхгүй” гэж суучихаад хэдэн Засгийн газрын нүүр үзсэн.

 Арга буюу энэ Засгийн газрын үед сайд хийж байх үедээ төмөр замаа үнэгүй өгчихсөн нь үнэн. Гэхдээ сайдаас буулаа гээд төмөр замаа хуулаад аваад явчих биш дээ. Улсад ашигтай тал нь Зүүнбаян Хангийн төмөр замыг “Бодь”-ийнхон  1.2 тэрбум ам.доллараар барих байсан бол “Б.Дэлгэрсайхан”-аар овоглодог компани үүний тал үнээр нь барьсан.

Богдхан төмөр зам гээд хэчнээн жил ярив. Төмөр замыг барих зардлаа 1.5 тэрбум ам.доллароор ярьж, үүнийгээ нүүрсээр бартерлаж авна гэж байгаад оросуудын эсэргүүцэлтэй тулгараад яаж гацсан билээ.

Дандаа “УБТЗ”-аар барьцаалдаг, “РЖД Строй”, “Развин” зэрэг “РЖД”-ийн охин компаниудаар тулгахыг шахаад холболтын цэгээ өгдөггүй байсан. Тиймээс энэ удаагийн Засгийн газар бид ганц гол төмөр замаараа хоол хүнс, эм тариа, хүүхдийн тэжээлтэйгээ холиод аюултай бараа тээвэрлээд байгаа асуудлаа дотооддоо шийднэ гээд Багахангай-Хөшигтийн салбар төмөр замыг, гурван жилийн өмнө төлөвлөж байснаас нь долоо дахин бага үнээр буюу 230 сая ам.доллараар жилийн дотор бариад ашиглалтад оруулах гэж байна. 

Энэ бол Аюулгүй байдлаа хамгаалж байгаа хэрэг. Энэ замыг Хүннү хот руу хөтөлж хөгжүүлэхээс болоод логистикийн компаниуд эрх ашгаа хамгаалж зарим улстөрчийг лоббидож сөрөг мэдээлэл гаргах болсон. Үүн дээр хуучин сайдаар ажиллаж байсан, терминал барихаар зэхэж байсан хувийн ашиг сонирхолтой улстөрчид ч хүч нэмж байгаа харагдана. Туулаад л зорьсондоо хүрдэг зам.Одоо улс орны эрх ашгийг бодох цаг болсон шүү дээ, улстөрчид өө! Төрийн бодлого хэрэгжиж л таарна.

Б.Дэлгэрсайханыг Зам, тээврийн сайд болсноос хойш гарсан шийдвэрүүд олон хүний дургүйг хүргэж байгаа нь тодорхой. Тэрбээр “Монголын төмөр зам” болон “Тавантолгой төмөр зам” компаниудын вагоны ихэнх нь полувагон буюу нүүрс, төмрийн хүдэр, нурмаг, үйрмэг ачаа тээвэрлэх зориулалттай вагонуудыг үе үеийн дарга нар нь мэр сэр түрээсэлж мөнгө олдог байсныг тушаал гаргаад хориглосон нь олдог ашгийг нь таслан зогсоочихсон юм.

 Ингэхдээ төрийн өмчит компаниудын 660 вагоныг татаж “УБТЗ” ХНН рүү цахилгаан станцууд руу нүүрс болон Эрдэнэтийн зэсийг тээвэрлэхэд явуулахыг үүрэг болгосон. “Та нар төрийн өмчит компанийг удирдахдаа хоорондоо вагон түрээслэхгүй. Төр нэг халааснаасаа нөгөө халаас руугаа өмчөө хийдэг, та нар дундаас нь ашиг олдог байх ёсгүй. Цаашид ийм хулгай байж болохгүй гэсэн.  

Үлдсэн 200 тавцант вагоныг гол зам дээр төмрийн хүдэр болон бусад ачаа тээвэрт явуулах гэхээр нь 42 жил яваад, насжилт нь дуусаад, сүүлдээ нүүрсэнд явж чадахаа больсон.  Тэднийг нь нүүрсний ачилт эхлэх гэж байгаа учраас “Тавантолгой төмөр зам” руу явуулсан. Тэр компани нь татан буугдаад вагонууд нь “Монголын төмөр зам” компанид очсон байх. УБТЗ түрээсийн вагоноор цахилгаан станц руу тээвэрлэхдээ эрчим хүчний үнэ нэмэгдээгүй байхад алдагдал хүлээдэг байсан, нэмсний дараа ч ашиг олохгүй, дөнгөж өртөгтөө баланслуулж зөөгөөд ямар ашиг олох билээ дээ.

 Тэгэхээр Зам тээврийн сайдын хувьд, хотыг хөлдөөхгүйн тулд эрх мэдлийнхээ хүрээнд түрээсэлдэг байсан нүүрс ачих вагоныг нь УБТЗ-д хүчээр аваад өгснөө буруу гэж бодохгүй байна. Үүнийг л Б.Дэлгэрсайхан, Х.Хэрлэн хоёр хуйвалдаад хамаг вагоныг УБТЗ-д аваад өгчихлөө гэж хардаад байгаа бололтой. Тэдгээр вагоныг дугаараар нь шалгаад цахилгаан станц руу нүүрс зөөж байгаа эсэхийг нь шалгачихад үнэн мөн нь гараад ирнэ” гэж хариулав.

Бас нэг новшийн” юм бий. Уг нь цаадах чинь Монголынхоо ложистикийн компаниудыг л дэмжээд байгаа юм шүү дээ. Ингэхдээ Орос, хятадуудын далд бизнесийг хязгаарласнаар дотоодын тээвэр зуучийн салбарыг дэмжээд байхад яагаад түүнтэй дайтаад байгаа нь сонин.

Ер нь ингэхэд манайд нийт хэдэн вагон хаагуур явах, ер нь яагаад дутаад байсан вагон илүүдэх болов гэдэг талаар зарим мэдээллийг хүргэе. Гол замд нийт 11 мянган вагон явах ёстойгоос одоогоор 15 мянган вагон байна. Дундах 4000 вагон нь гол зам дээрээ багтахгүй, яг хотын түгжрэл шиг өртөө, зөрлөгүүд дээр зогсож байна. “Монгол вагон олдохгүй баларч байна гэнэ” гэж хараад Оросоос вагоныг олноор нь авчирч байна. Тэдгээрийн цаад эзэд нь голдуу орос, хятадууд, ил хаяг дээр нь монгол компани, монгол иргэдийн нэр дээр байдаг. Санхүүгийн эх үүсвэр нь бэлэн мөнгө, төгрөгөөр орж ирээд, ам.доллараар орос руу урсаад гарчихаж байна.

Ингэж гаднын компаниудыг эс үйлдлээр дэмжээд байж болохгүй шүү дээ. Тэр ч байтугай оросууд Замын-Үүдэд газар авч байгаа, тээвэр ложистикийн үйл ажиллагаа явуулна гээд “РЖД” НХН-ээс хүртэл шахалт үзүүлсэн байдаг. Гэтэл тэдний авч буй Замын-Үүд дэх газрыг ЗТЯ биш тухайн орон нутгийн ИТХ шийдвэрлэдэг. Тэд орос, хятадуудын тэрхүү бизнест газар олговол дотоодын тээвэр зуучийн компаниудаа шахаж буй хэрэгт оролцсон үйлдэл болно. Харин одоо тэдгээр вагоныг шахаж гаргаад, тэдний орон зайд Монголын үндэсний компаниуд өөрсдийн хөрөнгөөр шинэ вагон оруулж ирсэн бол үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрнө, үүгээрээ дотоодын компаниудаа тээвэр зуучийн салбарт дэмжиж байгаа юм.

Ингээд вагон түрээслүүлсэнгүй гэх ашиг сонирхлын зөрчлөөс болж Б.Дэлгэрсайханыг вагоны хэрүүлтэй хутгаж буй мэт дүр зураг харагдлаа. Гэвч хувьдаа 3000 вагонтой, хоёр төмөр замын компанитай тэр нөхөр төрөөс вагон хулгайлаад яах вэ дээ.

Саяхан Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн менежментийг “Монголын төмөр зам” ТӨХК-тай буюу нэг толгойн дор дэд бүтцүүдийг нэгтгэх асуудлыг хэлэлцлээ. Ингэснээр “Тавантолгой төмөр зам” төслийн компани болгож, мэргэжлийн хүмүүс нь “Чайна энержи”-тэй төслөө хэрэгжүүлж, хяналтаа тавих ёстой. 

Нөгөөтэйгүүр, Монголын Засгийн газар Хятадын компанитай бус, нэг компани нөгөө компанитайгаа ярих нь зохимжтой. Төмөр замын тээврийн тухай хуульд ч ингэж заасан. “Нутгийн гүнээс улсын хил хүртэл барьсан төмөр замын хөрөнгө оруулалт хийсэн компани, хил дамнасан төмөр зам хамтдаа байна гэсэн зохицуулалт хийсэн байдаг.

Суурь бүтэц эзэмшигч, өмчлөгч нь “Тавантолгой төмөр зам” компани, хөдлөх бүрэлдэхүүнийг явуулах ашиглагч нь “Монголын төмөр зам” компани байж гэмээнэ дээрх хууль хэрэгжих учиртай юм. Гэтэл өнөөдөр 230-хан км төмөр замтай “Тавантолгой төмөр зам” компани 660 гаруй хүн, нөгөө нь 416-хан км төмөр замтай “Монголын төмөр зам” компани 883 хүнтэй ажиллах нь дэндүү тэнэг, үрэлгэн зардал биш гэж үү. Арай ч дээ, өнгөрсөн 2024 онд 84 сая тонн нүүрс экспортолсон байхад үүнээс хоёрхон сая тонныг нь төмөр замаар тээвэрлэсэн байна шүү дээ! Ямар гээчийн үр ашиг, бодлого ийм байдаг юм бэ.

Тэгж яривал цаашид уурхайн ам болгон руу төмөр замаар зөөдөг болно. Яагаад гэвэл бид уурхайн хүчин чадлыг, экспортыг нэмэгдүүлэх нь тодорхой болчихлоо. Цаг үе, нөхцөл байдлаас шалтгаалж нүүрс тээврийн ачааны машин аяндаа цөөрнө. Тэгэх ч ёстой. Тиймээс мэргэжлийн яам нь одооноос 30 сая тонн экспортлох төмөр замаа, вагоноо, мэргэжилтнүүдээ бэлдэх шаардлагатай.

Ирээдүйд уурхайн ам болгоноос шууд ачааны вагонд ачдаг болох ажилд бэлдэцгээ! Ачих, буулгах байгууламж гэдэг дэлхийд хосгүй, өррөвдмөөр үйл ажиллагаагаа, үүнтэй холбоотой хэрүүлээ, олж тоншдог авлигаа зогсооцгоо! 

Хэрэв энэ асуудлыг шийдчихвэл вагоноо уурхайн ам руу орсон төмөр замыг барихад заавал суурь бүтэц барих шаардлагагүй, дэр бетон дээр рейлсээ зангидаад л тавьчихдаг, энэ замаар вагон нь 20 км хурдтай нүүрсээ ачаад гарч ирээд үндсэн төмөр замтайгаа холбогддог учраас маш хурдан энэ үйл ажиллагаа руу шилжих боломжтой. Бортолгой, Онч хараа уурхайнууд олборлоод эхлэхэд өнөөх ачих буулгах байгууламжаас бүр ч хол юм билээ.

Тэгэхээр эдийн засгийн үр ашиг, байгаль орчин, аль аль талаа бодоход хэрэв шийдэл нь гарчихвал ирэх дөрөвдүгээр сард Багануур-Хөшигтийн хөндийн төмөр замын дараа шууд уурхайн амууд руу орсон төмөр замаа барихаар яаравчлах шаардлагатай.

 

 

 



Сэтгэгдэл (31)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.55
    4 цагийн өмнө

    Бүр ямар ч мэдээлэлгүй согтуудаа шаасан нийтлэл байнашд

    Хариулах
  • 202.126.90.178
    5 цагийн өмнө

    Баян байлаа гээд мөнх амьдрах биш хоншоортой л эр байна даа

    Хариулах
  • 122.148.36.132
    5 цагийн өмнө

    Ene unen shuu. Ene bol zugeer hulgain munguur tuildag gar.

    Хариулах
  • 122.201.31.252
    6 цагийн өмнө

    hm shaaj ogchee...

    Хариулах
  • 202.21.120.182
    7 цагийн өмнө

    Эх орон оо гэсэн сэтгэлтэй хүн төрд гарахгүй бол нийлж идсээр байгаад дуусна хужжад л эх орон оо зарчих вий

    Хариулах
  • 202.179.3.135
    7 цагийн өмнө

    Хувьдаа төмөр замтай хүнээр тээвэрийн салбар удирдуулдаг ийм төр байх гэж

    Хариулах
    • 99.88.55.92
      5 цагийн өмнө

      Концессээр барьсан төмөр замынхаа өртөгийг ЗГ-аас авч чадахгүй байсаар сүүлд нь үнэгүйгээр улсдаа өгчихсөн гэж уншлаа ш дээ. Үнэн бол тийм эх оронч монголд нэг л байгаа юм байна

    • 66.181.190.182
      7 цагийн өмнө

      яг үнэн

  • 202.179.3.135
    7 цагийн өмнө

    За тарийн команийг дамууруулах ажил их хийлээ одоо тэр Өмнөговийн замаар чинь эдний гхлт тэрэгнүүд өдөр шөнөгүй хаана зам бна тээвэр бна бүгдийг хамж бна нөгөө ард түмний төрийн компани нь хоногтоо ганц явуулсан болгоод зарим үёд бхгүй, өөрөө компаниар иэньэр хийлгэх гээд зүтгүүрүүдийг урдаас оржулахгүй бгаам бишүү санаатай төрийн компани ашиггүй бна гэх ойлголт агөх гээд яваад бгаан биш үү

    Хариулах
  • 93.229.88.66
    9 цагийн өмнө

    Eh ornii hursiig huulj hujaaruu achij shagnald ni vogon avsniig ni yun uuriin ym geed bnaa delgersaihanii buh hurungu mongoliin ard tumniih shu eh ornoo hudaldagch erguu ymnuudiig bayan hun ch geh shig

    Хариулах
  • 66.181.186.26
    11 цагийн өмнө

    Hulgaich naraas mongol yls hezee salna daa.idej yyj hanahgui hylgaichyyd ih boljee.eh ornoo bodohoor vum.byzar yyd

    Хариулах
  • 202.126.91.243
    12 цагийн өмнө

    бэлэгээ 2 нугалж авна даа

    Хариулах
  • 58.141.225.61
    13 цагийн өмнө

    За хуцаа хамаг эд баялгаа хятадруу зөөлгөчихөөд хэдэн төмөрт хууртаад нэг л өдөр амьдрах газаргүй болохоо мэдэхгүй эргүүтэж өгөх юм аа энэ хэдэн тэнэгүүд

    Хариулах
  • 178.62.249.120
    14 цагийн өмнө

    Дэлгэрсайхан бол нүдэнд харагадах гарт бхригдах ил тод улсад хэрэгтэй ажил хийдэг шүү .Дэмжнээ.. 6дахин бага үнэ гэдэг чинь үнэхээр мундаг .Хангын 250 км ыг л 6 сард зохион бж хийсэн хүншүүдээ Амжилт

    Хариулах
  • 66.181.181.151
    15 цагийн өмнө

    Сэлэнгийн минь нэг бүхэл бүтэн сумын газар нутгийг үгүй хийсэн хулгайч даа.Энд тэндгүй хүүхэндээд хүүхэд хийхээс өөр юм мэддэггүй лалар.Тэгээд нэг байр хөл дүүжлэх унаа авч өгөөд зайгаа барьдаг хөгийн эр дээ.10- жилийн ангийнх нь уулзахаараа Дээгийй дандаа л хүүхэндсэнээ ярьдаг гэх юм билээ.Ийм төрийн хүн гэж байх уу?

    Хариулах
  • 59.153.115.226
    16 цагийн өмнө

    Зөндөө идлээ Одоо эх орноо бодох цаг болсон бх шүү...

    Хариулах
  • 66.181.186.240
    17 цагийн өмнө

    Delgersaihan guia bol nutag usaa hugjuulhed unetei huwi nemer oruulj irsen biznessman, ulsturch hun. Aldaa onootoi ch hiisen bvteesen ni boditoi baigad.

    Хариулах
  • 66.181.186.240
    17 цагийн өмнө

    Uuriin hudulmuruur buhniig bii bolgoson hun. Uyiin nuhud nutgiin zon olondoo tusarhuu, uglugch zantai gedeg ni olon tuuhees hargaddag

    Хариулах
  • 66.181.186.240
    17 цагийн өмнө

    Amidrald bosoo, hiij bvteej ywaa er hun. Olnii umnu garch, olon hund bolomj olgoj ywaa hun tsuuhunduu

    Хариулах
  • 66.181.186.240
    17 цагийн өмнө

    Delgersaihan gishuun bol nutgaa gesen setgeltei uls turuus ul hamaaran hiij bvteedeg hun bvteej baigaag ni uneleh heregtei

    Хариулах
  • 66.181.186.240
    17 цагийн өмнө

    Cain ch heluulj, muu ch heluulj ywna gedeg cuin uuuruu niigemd nuluu buhii, hiisen ajiltai hunii shinj

    Хариулах
  • 66.181.186.240
    17 цагийн өмнө

    Hunii hiisen bvteesniig uguisgeh amarhan ch, ooroo 300 wagontoi hemjeenii biznessiig bosgono gedeg tiim ch amar zuil bish shuu

    Хариулах
  • 59.153.113.209
    18 цагийн өмнө

    Сайхан бичүүлж ээ... Нэг зүйл! саяхан Жавхлан сайдтайгаа нийлээд л "тээврийн үнийг 50% буурууллаа" гээд хуцаад байсан. Бодит байдал дэээр тэр буулгасан тариф буюу суурь бүтэцийн тариф нь Тээвэрлэгч нарт л үйлчлэх тариф буюу өөрийн вагон зүтгүүртэй компанид л үйлчилдэг тариф юм. Өөрөөр хэлбэл зөвхөн Дэлгэрсаханы МТЛ л энэ бялууг хүртэж чадах тийм шийдвэрийг гаргасан. Тэгсэн хирнээ Монголын бүх ард түмний төоөө хийчихсэн юм шиг хэвлэл мэдээллээр цацаад л... Төрийн сайд хүн албан тушаалаа урвуулан ашигласан л гэж харж байгаа. Нийт масс үүнийг нь мэдэхгүй юм л даа даанч...

    Хариулах
    • 122.148.36.239
      5 цагийн өмнө

      Энэ бол маш үнэн бодит зүйл. Мөнгөө өөрийнхөө дансанд байлгаад дийлэхгүй өөртөө долоогчид бэлдээд тэд нар нь мөнгийг нь дансандаа байлгаад хүүг нь аваад шүтээд байж байдаг. Мөн Энд тэнд өмөөрсөн пост бичээд хийсэн юмтай сайн хүн гээд л байж байдаг… Нэг тийм суганы үс нь архи уугаад картаа нэг залууд өгөөд АТМ явуулсан чинь нөгөө залуу нь манай дүүгээс “ ах аа энэ мөнгийг хэд гэж хэлдэг тоо юм бэ гэсэн гэж байгаа. Америкт болсон шагай харвааны наадмын үеэр 2024 онд болсон явдал л даа.

  • 202.55.188.123
    19 цагийн өмнө

    Ажилын амжилт хүсье ! Бид баяртай бн

    Хариулах
  • 122.201.31.97
    Өчигдөр

    тэр яах бэ Улсад саад бхдаа зам концесс өгсөн гээд бгаа муу, эрх мэдлээ урвуулан ашиглөх биздээ шалгая энэ дуракийг

    Хариулах
  • 66.181.178.92
    Өчигдөр

    Пүү

    Хариулах
  • 202.55.188.114
    Өчигдөр

    Монголын буянаар цадсан хүнийг учиргүй төмөр замаа вагоноо бэлэглэсэн гэж магтаад байгаа юмуу өдөр шөнөгүй төмрийн хүдэр зөөсөн хүн гэж л ойлгодогшдээ.

    Хариулах
  • 66.181.184.205
    Өчигдөр

    Mtz iin ymarch medleggui hooson tolgoitoi garuud tgd teewer hiij chadah ym bolwuu daa. Dandaa hulgai hiideg nuhduud ni hurgan darga bolchohson. Onigootoi ni sagschin hun darga boloo shasss

    Хариулах
  • 202.126.90.91
    Өчигдөр

    hangi hureh tumur zamaa 3 nugalj turd shahah gej zam teeveriin saidiig 20 terbum tugruguur hurelsuhd ugch bolson nuhur doo

    Хариулах
  • 172.59.79.247
    Өчигдөр

    Улсаасаа баяжсан биз дэ.. эсвэл хар гаригаас баяжсан юм уу ?.. хар нохой зант

    Хариулах