УИХ өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолыг хэлэлцэж шийдвэрлэх товтой байгаа билээ. Тодруулбал, 10.00 цагаас МАН, АН-ын бүлгүүд Ерөнхий сайдыг байлцуулан хуралдах, улмаар 12.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо, 14.00 цагаас Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх товтой буй.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хэлэлцэх асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн гар утас руу заналхийлсэн мессежүүд их ирж байгаа.
Үүнд автах нь хаашаа юм. Гишүүдийн утсанд мессеж ирж байгаа нь анхны тохиолдол биш. Зохион байгуулалттайгаар ирдэг тохиолдол өмнө нь гарч байсан. Органикаар хүмүүс бичиж байхыг ч бас үгүйсгэхгүй" гэжээ. Тэрбээр ямартай ч гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээрээ асуудалд хандаж шийдвэрээ гаргана гэдэг байр суурь илэрхийлснийг хэвлэлүүд мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна