Н.Номтойбаяр: Тагнуул болон АТГ-аас надтай холбоотой хүмүүсийг дуудаж учир битүүлэг мэдүүлэг авсан

Х.Есү
Өчигдөр 11 цаг 50 минут

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 


Тэрбээр, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөхдөө төрд хагарын хар мөр үлдээхийг зөвшөөрөхгүй. Ерөнхий сайд ажлаа өгөх нь цаг хугацааны асуудал шүү дээ. Харин дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэдэг нь надад их чухал байна. 

Үндэсний эвслийн гишүүдэд дараагийн засагт орох санал ирвэл шинэ Ерөнхий сайд хэн сонгогдохоос хамаарч шийдвэрээ гаргана. 

Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентийн тогтолцоог төгөлдөлжүүлэх шаардлагатай байна гэж бичсэн нь онцгой анхаарал татаж байна. Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн засаглал руу шилжье гэх сэдэл бүхий ноцтой үг үйлдлүүд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахтай хамтран гарч ирсэн нь үнэн. 

Нэр бүхий 11 гишүүнийг мөрдөж, АТГ-т шалгуулж, шоронд хийнэ гэж сүрдүүлж байна. 

Өнгөрсөн өдрүүдэд надтай ажил хэргийн холбоотой хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас дуудаж учир битүүлэг байцаалт авсан. 

Тодруулбал, тагнуулын байгууллага болон АТГ-аас манай ажлын албаны ажилтныг дуудаж, учир битүүлэг мэдүүлэг авсан. Үүнд Х.Баттулгыг хардаж байна. Х.Баттулга бол төрийн хутгуур. 

УИХ-ын гишүүд айдаст автаж, эргэлзээнд орсон байна. Хэний ч нөлөөнд үл автаж, шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. 

Миний зүгээс засагт орохын төлөө эрмэлзээд, шунаад, гүйгээд байгаа зүйл байхгүй" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.244
    Өчигдөр

    Урьдын хэргүүд чинь сэдэрчдээ

    Хариулах