Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжих эсэх асуудал дээр нууцаар санал хураалт явуулахгүй

Х.Есү
Өчигдөр 12 цаг 25 минут

УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Хуулинд ямар заалт байгаа, яаж хэлэлцэх ёстой гэсэн асуудлаа л бид ярих ёстой. 

Хуулинд заасныхаа дагуу Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн дагуу итгэл үзүүлэх асуудлыг үндсэн хуулинд заасны дагуу оруулу ирсэн. Энэ асуудал нь байнгын хороогоор болон чуулганаар хуралдах ёстой. 

Санал асуулга нууцаар явагдана гэх асуудал байхгүй. Нээлттэй явна. Хэрвээ горимын санал гарах юм бол түүнийгээ санал хураалтад оруулаад дэмжвэл нууцаар санал хураана. Үгүй бол нээлттэй санал хураалт явуулна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна