Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Хамтарсан Засгийн газарт орж ажилласан найман сайд өргөдлөө биччихсэн. Ерөнхий сайдын талаар энд би элдэв зүйл хэлэх нь жудаггүй. Монгол Улсын эрх ашгийг нэгтгээд, баялгийн сангаа бий болгохыг зориод, 14 мега төслөө хөдөлгөе гэж өнөөдрийг хүртэл энэ шуурганы дундуур хамт зүтгэчихээд би Ерөнхий сайдыг ийм тийм гэж ярих нь жудаггүй.
Би өргөдлөө одоо оруулж өгнө. Цаашид бид МАН-тай хамтарч ажиллахгүй.
Итгэл үзүүлэх асуудал чинь гурван зүйл дээр тулгуурлаж явагдаад байна шүү дээ. Нэгдүгээрт баялгийн сангийн асуудал. Манай нам баялгийн сангийн эсрэг байгаагүй ээ дэмжиж байгаа. Хоёрдугаарт мега төслүүд. Мэдээж мега төслүүд хөдөлж байж Монгол Улс хөгжинө.
Хамтарсан Засгийн газар гэдэг бол яах аргагүй Монголчууд хүнд үедээ эв эеийг сахихаас өөр аргагүй. Сайн сайхан үеүдэд эргэж мэтгэлцээд явдаг ийм өдрүүдийн тухай ярьж байгаа юм.
Гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр асуудалд саналаа өгнө" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.166.210
Сонгуулиар сөрөг хүчин болгох санал өгөөд байхад хамтарсан ЗГ-руу гүйж ордог чинь хэр жудагтай зүйл байсан бэ?
Хариулах