Л.Оюун-Эрдэнэ: Парламент Засгийн газраа байгуулж, огцруулах нь Үндсэн хуулийн зарчим

Zuv.mn
Өчигдөр 13 цаг 00 минут

Яг одоо /2025.06.02/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байнгын хорооны гишүүдийн асуултанд илэн далангуй хариулна гэдгээ илэрхийлэв.

 Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Ямар улс төрийг нөхцөл үүсээд байгаа юм бэ Ерөнхий сайд аа" хэмээн асуулаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сонгодог парламентийн соёлыг бий болгохын төлөө Засгийн газрын асуудлыг оруулж ирж байгаа. Парламент Засгийн газраа байгуулж, огцруулах нь Үндсэн хуулийн зарчим. Тийм учраас Парламент асуудлыг олон талаас нь шүүн хэлэлцээд олон нийтийн эргэлзээг тайлж, олонхийн саналаар шийдэх нь л Монгол төрийн шийдвэр" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна