Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүүгийнх нь орлогын талаар асуулаа.
Тэрбээр "Хүү маань 23 настай. Уулзаад ярихад нэг бүсгүйтэй хайр сэтгэлтэй болсон. Бие давхар болоод бөгж бэлэглэсэн. Бөгж нь 17 сая төгрөгийн үнэтэй. Судалж үзэхэд тэр том машины мэдээлэл худлаа байсан.
Шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгсөн. АТГ-аас шалгаад 30-60 хоногийн дараа хариу өгдөг юм байна. 23 настай залуу гэдэг бол бие даасан, эрхзүйн чадамжтай иргэн шүү дээ. Тэр хүний амьдралд хөндлөнгөөс оролцох нь зохимжгүй.
Миний ХОМ ойлгомжтой. Хүлэг, Хэро байгаа. Миний хүү сонирхлынхоо дагуу контент хийдэг. Цаашдаа ч энэ ажлаа хийгээд өөрийнхөө амьдралаар явах байх. Энэ бүхэн нотлогдоно гэдэгт итгэлтэй байна. Хэрэв эргэлзэж байсан бол олон асуудал руу зоригтой орохгүй байсан.
Залуустаа талархаж байгаа. Үүний төлөө цахим засаглалыг эхлүүлсэн. Миний хувьд ч ил тод байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна