УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхтэй холбоотойгоор заналхийлсэн мессеж ирж байгаа гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл яг одоо хуралдаж байгаа УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг ижил байр суурь илэрхийлэв.
Тэрбээр “Орлогоо нотло” гэж эхэлсэн жагсаал төд удалгүй “Огцрох амархан” болсон. Бага хурал хуралдахад АН-тай хамтрах эсэх болсон. Одоо Ерөнхий сайдад бодлогын асуудлаар дэмжлэг үзүүлэх асуудал болчихлоо. Яагаад ийм болчихов. Иргэд ойлгохгүй байна. УИХ-ын гишүүд ч ойлгохгүй байна. Заналхийлсэн мессежүүд ирж байна. Асуудлыг эрүүл ухаанаар харж шийдэхэд хугацаа хэрэгтэй байна” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.9
УИХ дахь олигархуудын төлөөлөл,түүний хамсаатангууд их орсон тул энэ а уудлыг зөв шийдэж чадахгүй гэж хардсан этгээдүүд жагсаал хийж байна.олиархуудыг хамгаалах гэсэн нооргийг залуучууд,баячуудын үр сад хөлсөөр жагсаж байна.уих одоо л асуудлыг зөв шийдэж өгөхгүй бол ард түмэн босож УИХ г тараана.өөр гарц байхгүй.шударга л байцаагаад.
Хариулах