УИХ-ын гишүүн Б.Жаргалан Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “УИХ чуулганаар Ерөнхий сайд 64 саналаа цуглуулж чадах эсэх нь Ардчилсан намаас үл хамааралтай асуудал. АН-ын бүлгийн шийдвэр бол гарсан. Тухайн гишүүд бүлгийнхээ шийдвэрийг дагна гэдэгт итгэж байна. Бүлгийн уур амьсгалын хувьд бид нар Засагт орсноороо бид нар өөрсдөөсөө хамаарах зүйлээ хийхийг хичээсэн. Манай найман сайд бол дор бүрнийхээ хариуцсан салбартаа асуудлуудаа авч яваад, тулгамдсан асуудлууд дээр санаачлаг гаргаад улс орны амьдрал, эдийн засгаа өөд нь татъя гэдэг дээр санал нэгтэй явсан. Одоогоор ямар ч байсан бүлгийн шийдвэр гарсан. Чуулганы танхимд үгээ хэлээд гарна” гэлээ.
ҮЗЭХ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна