Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Хамтарсан Засгийн газар тууштай, тогтвортой байгаасай гэдэг дээр итгэлээ үзүүлнэ. Хүмүүст нэг ойлгомжгүй асуудал байгаа нь цүнхний асуудал өөрөө итгэл үзүүлэх асуудал болоод ороод ирэв үү гэж хараад байна.
Мэдэж байгаа хүмүүс бий. Мэдэхгүй байгаа гэнэн хүмүүс нь нэг цүнхний орлогоо нотолж чадахгүй байгаа учраас огцрох гээд байгаа ч юм шиг. Ер нь нийгмийн сонин уур амьсгалыг өдөөсөн бүлэг хүмүүс байгаад байна.
Гадаад дотоод хүний өөрийн олон бүлэг эрх мэдэл, эрх ашиг, баялгийн зодоон, булаацалдаан болж, энэ асуудлыг дэвэргэж, гаргаж ирж байна уу гэж харж байгаа юм.
Энэ бол зохион байгуулалттай технологи дээр суурилж явж байгаа. Гэнэт 23 настай залуугийн найз охиндоо гэрлэх санал тавьж байгаа энэ асуудлыг хэн гаргаж ирж байгаа, хэн түүнийг хэрхэн яаж давалгаалж, нийгэмд яаж нөлөөлж байгаа, өөрөө цаана технологи байна гэж үзэж байгаа. Энэ бол зүгээр цүнхний асуудал биш. Цаана нь өөр эрх ашиг бий. Яагаад энэ цаг үед асуудал гарч ирэв гэдэг дээр анхаарах зүйтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
JASRAI GUAIN ZEE OHIN UNEHEER ULAAN KOMMUNIST YUMAA MUNDAG KOMMUNIST BOLJEE
Хариулах