УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдаас өргөн барьсан бодлогын тодорхой асуудлаар улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, “Би Ерөнхий сайдад итгэл үзүүлмээр байна. Шүүх амархан, шүүмжлэх амархан, эсэргүүцэх амархан. Шулуухан хэлье.Маш том явцуу эрх ашиг хөндөгдсөн учраас өнөөдрийн асуудал орж ирж байгаа.
Бүх юм хугацаатай. Парламентад сууж байгаа гишүүд ч хугацаатай. Хойч үедээ юу хүлээлгэж өгөх юм. Бид эдийн засгаа хөгжүүлнэ гэж ярьдаг, түгжрэл утаа гээд олон асуудал ярьдаг. Бид нар нийгмийн ёс суртахууныхаа асуудлыг ярихгүй юм уу.
Өнөөдөр бид нарыг энд сандал суудлыг хэрүүл хийгээд байж байхад Баян-Өлгий аймагт өсвөр насны гурван хүүхэд автомашины ослоор амь насаа алдлаа. Замын-Үүдэд тээврийн 2 том машин мөргөлдөөд хоёр хүн нас барсан.
Энд хайртай гэр бүлийн хүмүүсээ алдаад бид нарыг хараагаад сууж байна. Гэхэд бид явцуу эрх ашиг яриад л, цүнхний асуудал яриад л. Заримдаа бид өөрсдөөсөө ичих хэрэгтэй.
Цаашдаа гурван жил бид улс төржөөд л байх уу. АН-ыг сайн ажилласан гэж бодож байгаа. МАН өөрөө гэрээгээ зөрчсөн шүү. Бид цаашдаа эвлэлдэн нэгдэх хэрэгтэй, бүтээн байгуулах хэрэгтэй” гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.47
гаднах байдлаас нь хүний ухааныг бас харж болдог юм байна. заавал ингэж удаан яриулаад ч яахав. ганцхан үгнээс ньтанигдаад байна
Хариулах59.153.114.47
өөрөө ичээч. цунхний цаанахыг олж харахгүй тийм мулгуй биш биз дээ.
Хариулах