Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ нэгдсэн чуулганаар хэлэлцэж, гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэд УИХ-ын гишүүн Б.Найдалаа Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүн Ж.Баярмааг хуулийн байгууллаа дуудсан асуудалд хамаарал бий эсэхийг тодрууллаа.
Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тэр худлаа шүү. Өнөөдөр О.Алтангэрэл сайд байвал хариулчихаасай гэж бодож байна. Би яагаад зориуд АН-д Хуульзүй, Дотоод хэргийн яам очих зүйтэй гэж үзсэн бэ гэхээр хардалтууд их байдаг. Ийм зүйл боллоо гэхээр Ерөнхий сайд мэднэ гээд.. Ц.Нямдорж дарга би ямар ч мэдээлэлгүй байна аа гэхэд тухайн үед бүгд шоолж байсан. Би О.Алтангэрэлээс үнэн байгаа биз гээд асууж байсан. Энэ үнэн, журмын нөхрөөсөө асуугаарай.
Одоо ажлаа өгч байгаа юм чинь бүр тодорхой ярьж өгөх байх. Ийм зүйлүүд байдаг шүү. Жишээ нь Ноорогийн залуус Засгийн газар ингэсэн, тэгсэн гээд ярьсан. Тэр өдөр бүгд хамт байсан. Чуулган эхэлж байсан. Чуулган эхлээд Гашуунсухайт-Ганцмодыг ярьж байсныг санаж байгаа байх. Маргааш нь ийм зүйл болсон байсан. Би О.Алтангэрэл сайд руу “Заавал чуулган эхлэх үед ийм зүйл давхцаад байхдаа яахав дээ” гээд ярьж байсан. Ийм зүйлүүд байдаг шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна