Х.Баасанжаргал: Жагсаалд өөрийн хүслээр нэгдэж байгаа олон хүн байгаа. Миний 22 настай охин ч бий

М.Маралмичид
Өчигдөр 19 цаг 54 минут

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдаас өргөн барьсан бодлогын тодорхой асуудлаар улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, “Энэ танхимаас ямар ч шийдвэр гарсан байсан монголын ард түмэн итгэл найдвараа бүү алдаасай гэж хүсэж байна. Залуучууд үзэл бодолтой байна, түүнийгээ илэрхийлж байна. Намын гишүүд үзэл бодолтой байна.

 Түүнийгээ мөн илэрхийлж байна. Гэтэл үүнийг бид ерөөсөө ойлгох ухаан байхгүй, заавал эдийн засаг, мөнгө санхүүтэй холбодог болчхоод байна. Энэ нь бидний итгэл найдварыг бөхөөхөд маш сөрөг нөлөөтэй гэж харж байгаа.

 Тухайлбал Ч.Лодойсамбуу гишүүн бусад гишүүдээ кнопоо худалддаг гээд мэдэгдэл хийчихлээ, Нарантуяа-Нара гишүүн гадаа жагсаж байгаа залуучуудыг 50 саяар багцлагддаг гээд хэлчихлээ. Яагаад бид энэ бүх процессыг хүлээн зөвшөөрч ойлгож, бие биедээ итгэж чадахгүй байгаа юм бэ.

 Үүнийгээ бид харах ёстой. Та хоёр энийгээ нотолж чадахгүй бол уучлалт гуйх хэрэгтэй. Би танхимд байгаа 126 гишүүддээ итгэж байна. Гадаа жагсаж байгаа залуучууддаа итгэж байна. Тэнд органик, өөрсдийнхөө хүсэл зорилгоор очиж жагсаж байгаа маш олон хүмүүс байгаа. Тэнд миний 22 настай охин ч гэсэн байгаа. Тэгэхээр бид энийг ямар нэгэн шүүлтүүр тавьж бодож болохгүй байхаа гэж бодож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.71.100.229
    Өчигдөр

    Чавганц зантай, хэрүүлч Оюунэрдэнэ огцорох ёстой. Орлогоо нотло.

    Хариулах
  • 139.5.219.10
    Өчигдөр

    Энэ хүүхэн зайл

    Хариулах
  • 59.153.114.47
    Өчигдөр

    төр чинь нам болчихож . их хурал улсын хурал болохоос нэг намын хурал биш гэж нэг гишүүн зөв хэлнэ билээ. их хурлаар яадаг юм бэ? МАН-Ы ХУРАЛ Л ХУРАЛДААД БАС ҮНДСЭН ХУУЛИЙН ОРОНД НАМЫН ДҮРМЭЭРЭЭ АЖИЛЛАХГҮЙ ЮУ. ЕР нь ТЭГЭЭД Ч БАЙГАА БИЗ ДЭЭ. ТӨРИЙН ОРОНД НАМ. ҮНДСЭН ХУУЛИЙН ОРОНД НЭГ НАМЫН ЭРХ АШИГ..

    Хариулах
  • 59.153.86.21
    Өчигдөр

    Энэ баасанжаргал чинь бас бууны Нохой..УИХ аас зайлах #1

    Хариулах