Л.Мөнхбаясгалан: 30 биш гуравхан гэр бүл байдаг юм байна. MCS-ийн Ж.Оджаргал, Ж.Од ба бусад гэж..

М.Маралмичид
Өчигдөр 20 цаг 20 минут

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдаас өргөн барьсан бодлогын тодорхой асуудлаар улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг нэр орж ирэхэд ямар ч сүржин нэр вэ гэж бодож байлаа. Одоо бол энэ яг оносон нэр байж л дээ. 30 гэр бүл гээд л бид ярьдаг байлаа. Сүүлийн 15 жил ярьж, бичиж үүний төлөө мөн ч их нэвтрүүлэг хийж явсан хүн дээ. 

Тэгээд юу гэж бодсон бэ гэхээр энэ их хурал дотор орж ирээд зоригтой байгаад, шударга байгаад, монгол улсыг хөгжүүлэхийн төлөө бүх юм аа хийгээд, говьдоо ус татаад говийн ард иргэдээ баярлуулаад явчихна гэсэн чинь 30 гэр бүл биш гуравхан гэр бүл л байдаг юм байна.

 MCS-ийн Оджаргал, од болон бусад гэж… Одоо яг энэ хүмүүс энэ засгийн газрын аминд хүрч байгаа юм л даа. Ер нь баялгийн төлөөх дайн явагдаж байгаа юм. Наранцацралын Засгийн газар, Алтанхуягийн Засгийн газар мөн л ингэж байхгүй болж байсан. Том төслүүд хөдөлж байсан. 

Дахиад цаашаа явах байсан. 18 жил гацсан 2007 онд УИХ-аар батлагдсан тогтоолыг өнөөдөр хэрэгжүүлэх гээд оруулаад ирсэн.

  Гашуун-Сухайт Ганц модны хил дамнасан төмөр замыг холбох гээд монголын төрийн өмнөөс хятадын компанитай очиж, найраа хийж байсан Энержи Ресурс компанийг илрүүлсэн. Шууд зарласан. Энэ бүхэнд монголын төрөөс өс авч ханадаггүй юм” гэлээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна