Ерөнхий сайд ах, найз хоёроо улстөрийн цаг хугацааг 12 жил хойшлууллаа гэв үү

Zuv.mn
Өчигдөр 21 цаг 09 минут

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ нэгдсэн чуулганаар хэлэлцэж, гишүүд үг хэлж, Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд анхаарал татахуйц улстөрийн агуулга ярив. Тэрбээр "Бид хамтдаа асуудлаа л шийдэх ёстой шүү дээ. Бид иргэдийн амьдралыг сайжруулах энэ цаг үеийн туулах нь л зөв. Хамтдаа үүнийг даван туулах итгэл үнэмшлээр хамтарсан Засгийн газар, шинэ 126-ийн энерци байх ёстой гэж би маш их итгэж байсан. 

Шинээр орж ирсэн залуустаа маш их итгэж байсан. Үүн дээр илүү их бодлогын дэмжлэг үзүүлэх болов уу. Шинэчлэгдээд явж байгаа зүйлүүдийн эерэг талыг олж харах болов уу гэдэг итгэл үнэмшил надад байсан. Харамсалтай шинэ урсгалтайгаа мөргөлдчихөж. Цагийн зүүг багагүй хугацаагаар хойшлуулах зүйлийн өгөөшинд орчихож, хамтдаа. Үүнийг цаг хугацаа нотолно. Цаг хугацааны дараа явах бүх үйл явдлууд нотолно. Дэвшилтэт явж байсан монголын улс төр өөр тийшээ явах тал руу орчихлоо. 

Жагсаалт дахиж хэзээ ингэж орж ирэхгүй. Жагсаалтаар хуучин, туршлагатай улстөрчид л орж ирэх болчихлоо. Биднээс өөрсдөөс маань болчихлоо. Бид бие биетэйгээ барьцах гэж байгаад улстөрийн цаг хугацааг 12 жил хойшлуулах хэмжээний эрсдэл рүү ирчихлээ" хэмээв. 

Үүгээрээ тэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг "унагаж" байна гээд хэлчихэв үү. Ерөнхий сайд 1980 онд төрсөн, Ерөнхийлөгч 1968 оных буюу 12 насны зөрүүтэй. Харин барьцаж, атаархаж Ерөнхий сайдын суудлыг "онилсон" нэгэн нь одоогийн хамтрагч ЗГХЭГ-ын Н.Учрал уу гэх таамаг хөвөрч байна.

Мөн тэрбээр "Бид дор бүрнээ дүгнэлт хийх ёстой. Энэ ганцхан Л.Оюун-Эрдэнийн асуудал биш. Энд байгаа хүмүүсийн ч асуудал биш. Бүхэл бүтэн нийгмийн энерцийн асуудал юм.

Харамсалтай нь тайлбарлах гэж оролдоод чадсангүй. Итгэдэггүй юм байна. Албан тушаал гэдэг чинь ийм төвөгтэй байдаг юм байна. Атаархал гэдэг ядаргаатай юм байна. Энэ суудал дээр суух нь муухай харагдаад байдаг юм байна. Би энийг ойлгож байгаа" гэлээ.  Эндээс ойр, дотно шадарлаж явсан нөхөд нь түүнээс нүүр буруулсан уу гэх асуултын хариу удахгүй тодорхой болох нь ээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.155
    21 цагийн өмнө

    Жонхуу юм ярьсаар буулаа. Өөрөөс нь л болсон асуудал шүүдээ уг нь.

    Хариулах