Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, олонхийн саналаар итгэл үзүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.
Санал хураалтанд 82 гишүүн оролцож, 44 гишүүн буюу 53.6 хувь нь итгэл хүлээлгэхийг дэмжсэн, 38 гишүүн буюу 44.4 хувь нь дэмжсэнгүй.
Ингэснээр МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газар огцрохоор болж байна.
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ парламентын түүхэн дэх анхны хамтарсан Засгийн газар “Алсын Хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор, улс орны эрх ашгийг намын болон хувийн эрх ашгаас дээгүүр тавьж, “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” уриан дор гэрээ байгуулж, хамтран ажиллаад 10 сарын хугацаа өнгөрч байна. Том төслүүдийг хөдөлгөх хэцүү, гацаах амархан. Засгийн газар огцрох амархан, гагцхүү улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсч болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай”-г онцолсон.
Ингээд бүтэн 10 гаруй цагийн турш үргэлжилсэн чуулганы хуралдаан гишүүд үг хэлж, Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авсан.
Хуралдааны эхний 8 цагийн турш УИХ-ын гишүүдийнх олонхи Ерөнхий сайдын үзэл санаа болон хамтарсан Засгийн газрыг дэмжсэн байр суурь илэрхийлж байв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын нэгдсэн чуулганд ирж үгээ хэлсэн. Тэрбээр “Залуус тодорхой шаардлага тавьж байхад энд юу яриад байна вэ. Асуудлаа тодорхой болго. Парламент ард түмэндээ хариу өгөх ёстой. Удирдагч хүн ард түмний эв нэгдлийг тэргүүнд тавих ёстой.
Уучлалт гуйж чаддаг, үнэнээ хэлдэг байх ёстой. Ард түмнийхээ үгийг сонс. Олны шударга ёсыг хүсэмжилж байгаа хүслийг хангахын төлөө явна. Асуудлаа шийд, ард түмэн харж байгаа. Ард түмнийхээ талд зогс, эр зоригтой бай. Ард түмнийг битгий талцуул” хэмээн тодорхой байр сууриа илэрхийлсэн.
Ерөнхийлөгчийн уг “мэдэгдэл” УИХ-ын гишүүдэд тодорхой нөлөө үзүүлж, нөхцөл байдлыг эргүүлсэн ч гэж харж болохоор байгаа юм.
Дараагийн Засгийн газар дангаар уу, дахин хамтарсан байдлаар явах уу гэдэг нь тун удахгүй яригдаж эхлэх нь...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.112
Одоо энэ засгийн газарийн бүх ажил ингээд зогсож байгаа юм мега төсөлүүд зогсоно дугаар олголт хэвийн болно бүх юм урьдийн хэвэндээ орно хот төлөвлөлт зогсоно замбараагүй газар олголт идвэхжэнэ мөнгөтэй нь туйлна мөнгөгүй нь гадаад зайлна
Хариулах64.119.30.210
Ер нь бол Оюунэрдэнэ өөрөөсөө л болоод огцорлоо доо. АН даа новш зан гаргаагүй бол үлдэх бүрэн боломж байсан л байна.
Хариулах