Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг өчигдөр /2025.06.02/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 82 гишүүн санал хураалтад оролцож, олонх дэмжээгүй. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцох юм. Мөн хуулиараа Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох бөгөөд дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой.
Улс төрийн хүрээнд Ерөнхий сайдад МАН-ын 6-7 хүн яригдаж байгаа бөгөөд сүүлд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хэд хэдэн улс төрч хасагдаж магадгүй байгаа гэнэ. Ямар ч тохиолдолд дараагийн Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаас томилно. МАН-ын 80-аад оныхны ганцаарчилсан тоглолт, Экс Ерөнхийлөгч болон одоогийн Ерөнхийлөгчийн харагал зэргээс асуудал шийдэгдэх юм.
Ямартай ч 80-аад оноос яригдаж байгаа Н.Учрал, Д.Амарбаясгалан нарт итгэл хүлээлгэхгүй байх чигтэй байгаа. Мөн экс Ерөнхийлөгчтэй нэг нутаг нэг Г.Занданшатар ураг төрлийн холбоотой С.Амарсайхан зэрэгт ч итгэл хүлээлгэхгүй байж магадгүй нь.
Үлдсэн нь МАН-ын 70-аад оныхон. У.Хүрэлсүхээс Л.Оюун-Эрдэнэ рүү үе солигдоход хоосон хоцорсон 70-аад оны ах нар энэ удаагийн "цонх" үеийг алдахгүй нь тодорхой. Тэдгээр 70-аад оныхноос Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Жавхлан нарын нэр хүчтэй яригдаж байгаа гэнэ.
Улмаар дараагийн Ерөнхий сайдын марафонд яригдаж буй улс төрчдийг танилцуулж байна.
Я.Содбаатар
Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн хүн гэж яригддаг тэрбээр өчигдөр болсон Бага хурлын дараа гэнэт гол нэр дэвшигч болж хувирсан. Л.Оюун-Эрдэнийг явуулах "ажиллагааг" амжилттай болгосон гавьяаг хүртэх гол хүн учир ийнхүү огцом, хүчтэй яригдаж байж ч болох юм.
Улстөрчийн хувьд бууртай, ухаалаг, ямар ч ажлыг даагаад хийж чадах бэлтгэгдсэн кадр. Залуучуудын байгууллагаас улс төрийн замналаа эхэлж, төрийн албаар дамжин Шадар сайд, УОК-ын дарга хүртлээ дэвшиж ажилласан нэгэн. "Томилогдсон албан тушаалаасаа дандаа огцорч буудаг" гэдэг тодотгол дагалддаг ч энэ удаад Ерөнхий сайд болбол тааруу нэрээ цэвэрлэж, огцом дэвшдэг гэх тодотголыг зүүх болно.
Ж.Энхбаяр
Ш.Жадамбаа Генералын хүү гэдгээр нь олон нийт сайн мэднэ. 2008 оноос 2020 оныг хүртэл завсаргүй УИХ-ын гишүүнээр ажиллаж, 2020 оноос хойш У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед ахлах зөвлөхөөр нь, Ерөнхийлөгч болоход ҮАБЗ-ийн НБД-аар, 2024 оны УИХ-ын сонгуулиар Төвийн бүсээс сонгогдож, ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон.
Улс төрийн хүрээнд түүнийг Ерөнхийлөгчийн хүн гэж тодотгодог бөгөөд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж байгаа кандитат юм.
Б.Жавхлан
УИХ-д гурван удаа сонгогдсон. Одоогийн Засгийн газрын Сангийн сайд. Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн хүн хэмээн яригддаг бөгөөд тиймдээ ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт 2021 оноос хойш Сангийн сайдаар ажиллаж байгаа. Хэд хэдэн улсын төсөв, төсвийн тодотголын ард нь гарсан гэдэг утгаараа "баяр" суучихсан улс төрч.
Ерөнхий сайдын кабинетад урт хугацаанд ажилласан, Ерөнхийлөгчтэй ойлголцдог гэдэг утгаараа түүний хувьд бодитой яригдаж байна. Гэхдээ энэ оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын дэмжлэг нь буурсан нь түүнд саад болж магадгүй юм.
С.Амарсайхан
Одоогийн Засгийн газрын шадар сайд. 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод жил ч бололгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шадар сайдаар суусан. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн дүнгээр дахин сонгогдож, улиран томилогдсон. Одоо Ерөнхий сайдад хамгийн эрчтэй яригдаж байгаа нэгэн болоод байна. Улс төрийн хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай дөрөө харшуулан яваа. 2017 оноос хойш л мотортой мэт албан тушаал ахиж байгаагийн цаана том эрх ашиг байдаг гэлцдэг. Өгнгөн дээрээ түүний ах, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр, "Оюуны ундраа" групп байдаг ч эртнээс л хойд хөршөөс дэмжлэгтэй улс төрч хэмээн яригддаг байв. Харин сүүлийн үед түүнийг улс төрийн хүрээнд урд хөршөөс ч дэмжлэг авах болсон хэмээн ярьж эхэлсэн.
УИХ-д ганцхан удаа сонгогдоод л шадар сайдаар томилогдсон. Хамтарсан засгийн газар байгуулагдахад хүртэл түүнд шадар сайдын суудаг гаргаж өгсөн. Энэ зэргээс харвал дээрх таамаг хол зөрөхгүй биз.Түүнчлэн Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа улс төрчдөөс ганцхан С.Амарсайхан л Ерөнхийлөгчтэй уулзсан гэх мэдээлэл байна.
Сонгогдсон тойрог нь Налайх, Багануур, Багахангай буюу УИХ-ын 13-р тойрог. Тэрбээр хамгийн бага буюу 16,539 хүний саналаар УИХ-ын гишүүн болсон байдаг.
Г.Занданшатар
УИХ-ын дарга асан Г.Занданшатар одоо Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байгаа. Дөрвөн ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, УИХ-ын дарга болтлоо дэвшиж явсан нэгэн юм. 2024 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшсэн ч хамраараа таслуулсан учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг түшсэн гэсэн үг. Мөн л 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж магадгүй гэх шуум улс төрийн хүрээнд эрчтэй явж байгаа. Харин түүнийг Ерөнхий сайдаар томилогдоход хэд хэдэн асуудал гарч ирнэ.
1. УИХ-ын сонгуульд ялж чадаагүй. Тойрогтоо ч ялалт байгуулж чадаагүй улс төрчид итгэл үзүүлэх эсэх нь эргэлзээтэй.
2. УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайд МАН-ын дарга бай ёстой учраас Г.Занданшатарыг Ерөнхий сайдад зүтгүүлэхийн тулд МАН-ын дарга болгох шаардлагатай. Мөн УИХ-ын гишүүн биш учраас дэмжлэг авахад тун хэцүү юм.
Н.Учрал
Ерөнхийлөгчийн дэмжлэг Н.Учрал руу чиглэх магадлал маш өндөр. Эртнээс л тэр улс төрд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй явсаар ирсэн. УИХ-д гурав дах удаагаа сонгогдож, ЗГХЭГ-ын дарга болтлоо дэвшсэн нэгэн. МАН-ын томоохон бүтцийн нэг СДМЗХ/НАМЗХ/-ийн Ерөнхийлөгчөөр бараг зургаан жил ажилласан учраас нам доторх залуучуудын дэмжлэг их. Харин нөгөө талд хоосон хоцорсон 70-аад оныхон түүнийг Ерөнхий сайд болгуулахгүй байх, 70-аад оны Ерөнхий сайдтай болох зорилготой байгаа нь түүнд тушаа болж магадгүй юм.
Нөгөө талаар, "Одоогийн Ерөнхий сайд унасан тохиолдолд дараагийн Засгийн газар богино настай" гэх таамаг явж буй. Өөрөөр хэлбэл, 2026 оны сүүлээр "морио сэлгэж", Н.Учралыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй гэх таамаг байгаа юм.
Д.Амарбаясгалан
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд Бага хурал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн. Энэ шийдлээрээ нэр хүндээ үлэмж өсгөн, олон хүнийг өөрөөр харахад хүргээд буй. Улстөрчийн хувьд НИТХ-аас замналаа эхэлсэн ч сонгуульт албан тушаалд очтолоо намын тогоонд багагүй чанагдаж боловсорсон. Энэ хооронд намаа оролцсон сонгууль болгонд нь ялуулж, "Улс төрийн Моцарт" гэдэг хоч хүртсэн ч удаатай.
Улстөрчийн хувьд ямар ч албан тушаалд бэлтгэгдсэн гэдгээ харуулж буй. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын ажлыг сайн хийх чадалтай. Гэвч "Богино настай" гэгдэж буй энэ Засгийн газрыг тэргүүлэх нь эрсдэлтэй гэдгийг ойлгож байгаа болов уу. Нөгөө талаар, "Эхнээсээ л хамт байсан" Л.Оюун-Эрдэнийгээ буухад оронд нь очих хүн биш. Өөрөө ч тэгж хэлсэн байсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.216
амарсайхан л дээр биз дээ ийш тийш холбироод байхгүй өөрийн гэсэн үзэл бодолтой хүн дээр дээ харин Б.Энхбаярыг хууль зүйн сайдаар байлгах хэргэтэй дээ толгой сайтай хүн дээ
Хариулах202.126.90.139
Аль нь таарахгүй. Зөв, шудрага, луйвар хулгай хийгээгүй хүн хэрэгтэй
Хариулах59.153.86.21
...Жадамба Энхбаяр...Б
Хариулах122.201.26.237
Амарсайхан, Энхбаяр 2 дээр дээ. Туршлага ноён нуруу нас тохирно. Учрал болио
Хариулах103.212.116.170
Амарсайхан хотын даргыг сайн хийж байсандаа. Атаачид л хорсоод байдаг байх.
Хариулах202.131.251.250
tiishdee. usan orgiluur, duujin teever gd te
80.148.22.12
Novshiin Enkhbayar hereggui sda JDU chin
Хариулах66.181.184.141
Б.Энхбаярыг овоо хүн гэсэн овоолсон баас байна лээшт өс хонзонгоо тавьдаггүй байдаг л нэг базаахгүй эр
Хариулах59.153.86.21
Харин чиг тийм дээ..хммм
103.57.93.137
Энхбаяр ерөнхий сайд болоосой мэдлэгтэй тулгууртай хүн шиг санагддаг бусад нь ч мэдэхгүй
Хариулах59.153.114.65
Б.Энхбаяр
Хариулах59.153.86.21
За ёстой бүү үзэгдэг..2 үзүүрт зүү..хамельёон..бас 2020 онд цэнхэрийнхэнд данслагдаж явсан одоо тэр өнгө нь Энэ ЗГ ийн сүүлийн 5 удаагийн саруудад бүүр ил тод бсон...Өмнө бөгөөд хожимоо бүү үзэгдэг..