М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачлаад УИХ-ын гишүүнээсээ бууя гэж шийдлээ

С.Гандэлгэр
Өчигдөр 13 цаг 29 минут

УИХ-ын гишүүн М.Нарантуяа өнөөдөр /2025.06.03/ цахим хуудастаа, “Миний бие энэ Их Хуралд Гишүүн байх хугацаандаа ганц л хууль санаачилж ард түмэндээ буян болоод бууя гэж шийдлээ. “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах” тухай хууль. Энэ хуулиар улсаа тоногчдын гар хөл болсон гишүүдээ ч татдаг байг, бүдүүн бүдүүлэг манийгаа ч татдаг байг” хэмээн бичжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 3-т "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна." гэж заасан байдаг. Үе үеийн УИХ-ын гишүүд, Улс төрийн намууд УИХ-ын гишүүнийг эгүүлэн талах хуультай болох ёстой гэдэг байр сууртай байдаг ч өнөөдрийг хүртэл тусдаа хууль болон батлагдаагүй юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 93.229.88.66
    Өчигдөр

    Zuv zuv Nara Sanaachlaad batluulaarai itgej bn

    Хариулах