Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орж ирж үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Түүний хувьд Үндсэн хууль, хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал, Баялгийн сан зэрэг олон асуудлаар өөрийн тодорхой байр суурь, үзэл бодлоо хэлсэн бөгөөд хамгийн гол нь "БИ ӨӨРИЙГӨӨ ДАХИЖ ЗУРГААН ЖИЛЭЭР СОНГОХГҮЙ. ТИЙМ ДАБЛЬ СТАНДАРТ БАЙЖ БОЛОХГҮЙ" гэж онцлон хэлсэн юм. Өмнө нь тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар байр суурь илэрхийлэхдээ "Би Ерөнхийлөгч байхдаа...", "Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд..." гэж тодотгодог байсан. Энэ нь урт хугацааны төлөвлөгөө зурсан юм болов уу гэсэн хардлага төрүүлж байсныг үгүйсгэхгүй. Тэрбээр энэ удаа ч тодотглоо хэлсэн боловч араас нь "БИ ӨӨРИЙГӨӨ ДАХИЖ ЗУРГААН ЖИЛЭЭР СОНГОХГҮЙ. ТИЙМ ДАБЛЬ СТАНДАРТ БАЙЖ БОЛОХГҮЙ" гэснээрээ бүх эргэлзээг арилгалаа. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг та бүхэнд хүргэе.
- Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш Монгол төрийнхөө парламентад байнгын хүндэтгэлтэй хандаж ирсэн.
- Хамтарсан Засгийн газрыг бүх талаар дэмжсэн.
- Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажилласан таван жилийн хугацаанд бүх талаар дэмжлээ.
- Би нэг ч удаа УИХ, Засгийн газрын талаар буруу зөрүү зүйл ярьсныг та нар сонсоогүй байх.
- Би Ерөнхий сайдын зовлонг маш сайн мэднэ. Яс янгинахаар хэцүү ажил байдаг.
- Олон жил Ерөнхий сайдыг хүмүүжүүлж, сургаж, бэлтгэж, хамт амьдарсан улс төрчийнхөө хувьд, удирдагчийнхаа хувьд хүндэтгэлтэй ханддаг.
- Энд сууж байгаа хоёр дарга /УИХ-ын дарга, Ерөнхий сайд/-д хүндэтгэлтэй ханддаг. Хайрладаг, хамгаалдаг. Өнөөдөр ч гэсэн би хайртай байгаа.
- Хүн засаглахгүй хууль засаглана. Би энэ үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой гээд яриад явааг ойлгохгүй байгаа.
- Миний итгэл үнэмшил бол Парламентын засаглал. Тийм ч учраас Парламентын засаглалыг боловсронгуй болгохын төлөө улс төр дахь бүх он жилээ зориулсан.
- Ерөнхийлөгчид эрх мэдэлсээд байх юм байхгүй. Бүх эрх мэдэл Засгийн газар луу шилжсэн.
- Ерөнхий сайд өөрийнхөө кабинетын гишүүдийг хэн нэг хүнээс хамааралгүйгээр томилж, чөлөөлж чаддаг болсон. Ерөнхийлөгч ямар ч оролцоогүй.
- Би өөрөө Ерөнхийлөгчийн мэдэлд байсан АТГ-ыг Засгийн газар луу шилжүүлсэн.
- Ерөнхийлөгч ШЕЗ-ийг өөрөө байгуулаад шүүгчийг томилдог байсан. Одоо Парламент байгуулаад томилдог болсон
- Төрийн тэргүүн хэн нэг хүнийг, засаг төрөө дарамтлаад байх боломж ч байдаггүй.
- Надад ганцхан юм байгаа нь ард түмний өгсөн итгэл найдвар. Ерөнхийлөгчид үлдсэн ганц хүч нь ард түмний сонголт
- Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт орохгүй
- Би өөрийгөө дахиж зургаан жилээр сонгохгүй. Тийм дабл стандарт байж болохгүй. Би урд нь хэлж байсан шүү дээ.
- Яагаад өнөөдрийн болж байгаа улс төрийн нөхцөл байдлыг Ерөнхийлөгчийн засаглалаас болсон гэж тэс ондоо юм яриад ард түмний толгойг эргүүлээд байгаа юм бэ
- Яагаад УИХ-ын гишүүдийн толгойг эргүүлээд хариуцлагаа зугтах гээд байгаа юм бэ ?
- Би зарчим ярьж байна шүү. Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь зарчимтай байгаарай гэж байнга захиж ирсэн. Хулгай дээрмээс хол байгаарай, худлаа битгий яриарай, хуурч битгий мэхлээрэй гэж ах хүний хувьд, дарга удирдагчийн хувьд захиж ирсэн.
- Захиасыг маань хөсөрдүүлэхгүй байх гэж найдаж байгаа. Хүн чанаргүй зан авир гаргахгүй байх гэдэгт итгэлтэй байна.
- Баялгийн санг би санаачилсан юм. Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр "Үндэсний баялгийн сан байгуулна" гэдэг заалт оруулсан.
- Монголын газрын баялаг бол ард түмний баялаг. Байгалийн баялгийг хэн нэгэн, компани бүтээгээгүй. Энэ чинь бурхны бүтээл.
- Монголын ард түмний байгалийн баялгийг хулгай хийж авсан этгээдүүд хууль бусаар авсан бол буцааж өгөх ёстой.
- 2018 онд Л.Оюун-Эрдэнэ миний ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад томилолт бичиж өгөөд Норвегийн баялгийн санг судлаад ир гээд явуулж байсан.
- Судлаад ирж байсан. Баялгийн сан гэдэг чинь ийм чухал юм байдаг юм байна гээд танилцуулаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Баялгийн сан бий болсон.
- Ард түмэндээ баялгаа авч өгөх, баялгийн тэгш хуваарилалт хийхэд хатуу байр суурьтай байна.
- Та нар ард түмнээ сонсооч ээ. Ард түмэн чинь юу яриад, хүсэж мөрөөдөөд байгаа юм бэ ?
- Энэ олон зуун залуу талбай дээр гарч ирээд 20 хоночихлоо.
- Ард түмний тавьж байгаа шаардлагад УИХ зохих хариултыг нь өгөх ёстой.
- Өөрийн хашиж байгаа өчүүхэн тушаалд битгий шигд. Удирдагч хүн ухрах үедээ ухардаг, урагшлах үедээ урагшилдаг чадвартай байх ёстой. Ард түмнээсээ уучлалт гуйж чаддаг байх ёстой.
- Ард түмний нэгдмэл байдал гай болж болохгүй.
- Би өөрийнхөө албан тушаалыг хэзээ ч бусдад худалдаж байгаагүй. Улс орноосоо хэзээ ч хулгай хийж байгаагүй.
- Би Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг гаднынхны 50 сая воноор зарж байгаагүй шүү.
- Би таван нам дамжиж амьдраагүй. Эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй. Дээр нь би эх орондоо хайртай.
- Би ард түмнийхээ талд бат хатуу зогсоно шүү гэдгээ хэлье.
Би энэ засгийн газрыг тултал нь дэмжсэн шүү. Би бүх боломжоороо дэмжсэн.
- Энэ засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг та бүхэн өөрсдөө мэдэж байгаа болов уу гэж бодож байна. Энийг надаас биш Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй.
- Хамтарсан засгийн газар яагаад тарах болсон. Хэн энийг тараах санаачилга гаргасан гэдгийг холбогдох хүмүүс хариулах нь үнэнд нийцнэ.
- Бие биеэ доромжилж гутааж, бусдын нэр хүндэд халдахаа боль! Арай дэндэж байгаа юм биш үү.
- Ард түмнээ битгий талцуулж, шах махтай нь хатаагаад бай.
- Хэрвээ та бүхэн ард түмнийхээ талд шийдвэр гаргаж чадахгүй бол ард түмэн арай ондоогоор ярьж магадгүй байна шүү.
- Одоо ард түмнийхээ өмнө нүдний булай болохоо боль.
- Амин хувь, ах дүү нарынхаа ашиг сонирхол, албан тушаалын сэнтийд битгий шигд эр зоригтой бай. Ингэж чадвал ард түмэн чинь чамайг хайрлана. Удирдагч хүн ийм л байх ёстой.
- Алдаа гаргасан бол алдаагаа хүлээ. Асуудлаа шийд
- Би хэнээс ч айхгүй. Ганцхан юмнаас айдаг нь ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэдгээс л айдаг.
66.181.161.5
Хадгаламж банкны 14 тэрбумыг хэнээс асуух бэ? Энхийн Цагаан тагтаа болж хэрэггүй шүү
Хариулах