Баянгол дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан.
Энэ хөтөлбөрийн хүрээнд Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт (ДТХО)-аар 41 цэцэрлэгт STEAM/ШИМТ буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн авсныг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар цэцэрлэгийн эрхлэгч нарт гардуулж өглөө.
Ингэснээр цэцэрлэгийн хүүхдүүд бүтээлч санаачилгатай байх, идэвхтэй суралцах, хамтдаа тоглох, бодох, багаар ажиллах, орчноо таних, өөрийгөө илэрхийлэх чадваруудыг цогцоор хөгжүүлэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн энэ хичээлийн жилд дүүргийн хэмжээнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтад анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2025 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар:
20 цэцэрлэгт угаалгын машин, уурын индүү болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлснээс гадна,
3 сургууль, 6 цэцэрлэгийн дээвэр засварын ажил,
4 сургууль, 14 цэцэрлэгийн цахилгааны засварын ажил,
1 сургууль, 4 цэцрлэгийн сантехникийн их засварын ажлыг хийнэ.
Мөн 2025 онд НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР:
12 цэцэрлэг, 9 сургуулийн дээвэр, цахилгааны засварын ажил,
14 цэцэрлэг, 6 сургуулийг камержуулж, дагалдах тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийнэ.
Түүнчлэн сургуулийн хүртээмжийн нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн 24-р хороо буюу “Алтай хотхон”, “Голден парк” хотхонд тус тус 960 суудалтай сургуулийн барилгыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна