Л.Оюун-Эрдэнийн бэрийн цүнх, бөгж, Сү.Батболдын хүүгийн тансаг хаус BBC-д нийтлэгджээ

С.Гандэлгэр
Өчигдөр 16 цаг 01 минут

Английн ВВС агентлаг Монголын улс төрд өчигдөр болж өнгөрсөн үйл явдлыг мэдээлжээ. Мэдээлэлдээ “Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ УИХ нь итгэл хүлээлгээгүй тул огцорсон талаар,санал хураалт хүүгийнх нь өндөр үнэтэй сүйн бэлэг, төрсөн өдрийн тансаг үдэшлэгээс үүдэлтэй олон нийт, тэр дундаа залуус оролцсон олон хоногийн эсэргүүцлийн жагсаалын дараа явагдсан талаар дэлгэрэнгүй бичсэн байна. Л.Оюун-Эрдэнэ өөртэй нь холбоотой асуудалд буруугүй гэдгээ илэрхийлсэн гэдгийг ч дурджээ.   

Мөн 1990-ээд онд коммунист тогтолцооноос ардчиллан замд шилжин орсон Монгол Улс Л.Оюун-Эрдэнийн засаглалын жилүүдэд нь буюу 2021 оноос хойш Монгол Улсын авлигын эсрэг индекс огцом унаж, нөхцөл байдал жилээс жилд дордож, төрийн ил тод байдлын үнэлгээгээр өнгөрсөн жил  180 улсаас 114 дүгээрт жагссан гэсэн байна.  

Мэдээллийн төгсгөлд Монголд авлига бол байнгын шинжтэй асуудал гээд өнгөрсөн жил АНУ-ын Прокурор Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын уул уурхайгаас хулгайлсан хөрөнгөөр худалдаж авсан гэх Нью-Йорк дахь хоёр орон сууцыг хураахыг оролдсон, тэрбээр мөн л өөрт нь тулгасан хэргийг үгүйсгэсэн гэжээ. Тэрхүү хаусанд нь Сү.Батболдын хүү амьдарч байсан гэж ВВС бичсэн байна.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.67
    23 цагийн өмнө

    БОРОО ГОУЛД аар 40 тн алтыг ямар ч татваргүй ухуулж чадсан луйварчин сү. Батболдтой эн зэрэгцэх дараагийн хулгайч хэн вэ? ОДЖАРГАЛ уу?

    Хариулах
  • 202.126.90.43
    Өчигдөр

    Хулхи хуурандаатайгаа хөтлөлцөөд шоронд шидэгдэх замыг чинь оюук зааж өгөх байлгүй юм бас ээлжтэй тун хоржоонтой шүү

    Хариулах