Өнгөрсөн шөнө /2025.06.03/ УИХ-ын чуулган хуралдаж байх үед УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл мэдэгдэл хийж, "ХҮН нам тарах ёстой, энэ намд ямар ч ардчилал байхгүй. Дарга нар нь хэрэгтэй үедээ гишүүдээ налж, бусад үед огт тоодоггүй. Дарамт шахалт үзүүлдэг. Үр хүүхэд рүү чинь орно гэж ч заналхийлсэн. Хамгаалалт хүсэж байна" гэх ноцтой мэдээллийг өгсөн.
Тэгвэл Боловсролын сайдын Зөвлөх, ХҮН намын гишүүн Д.Гантулга "ХҮН нам бол нийгмийн захиалгаар үүссэн, улс төрийн намын хөгжлийн замналаар сайн муу хэлэгдэн өргөжин бэхжиж яваа 21-р зууны нам.
Энэхүү нийтийн үйл хэрэгт миний болон надтай ижил мянга мянган гишүүд, дэмжигчдийн хүсэл эрмэлзлэл, мөрөөдөл шингэсэн юм. ХҮН намыг институцийн хувьд гутаан доромжилсон аливаа үйлдлийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин хувь хүн, хувь гишүүдийн драма бол жижиг асуудал" хэмээн цахим хуудастаа нийтэлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.245
Нийгэм ийм намыг захиалаагүй шүү. Та нар л тэгж боддог байх
Хариулах178.174.229.45
MUU TENEGEE ENE EMEGTEIG SONSOOCH HUDLEECH
Хариулах