Д.Цогтбаатар: 10 дахин их хөдөлмөрлөж байж хууль батлах шинэ нөхцөл байдал үүсжээ

Zuv.mn
Өчигдөр 12 цаг 33 минут

Өнөөдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар  Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцсэн асуудлаа шийдвэрлэж чадсангүй.

Уг хуулийн төслүүд нь ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААР НЭМЭЛТ ОРУУЛАХ агуулгатай хуулийн төслүүд бөгөөд Хамтарсан Засгийн газраас өргөн баригдсан.

Асуудлыг хэлэлцэх явцад АН-ын бүлгийн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, МАН-ын бүлгийн Д.Цогтбаатар нарын гишүүдийн дунд мэтгэлцээн үүсэж, улмаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар асуудлыг долоо хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан юм.

Тэрбээр ингэж шийдэхийнхээ өмнө “Энэ янзаараа хууль баталж чадахгүй ээ. Өмнөхөөсөө 10 дахин их хөдөлмөрлөж байж хууль батлах байдал руу орлоо. Өмнөх нөхцөл байдал, шинэ нөхцөл байдал хоёр өөр. УИХ дээр ч ийм байдал үүсэх байх. Гэхдээ ажлаа хийж, асуудлаа шийдэж чаддаг уламжлал ядаж Байнгын хороонд хадгалагдаж үлдээсэй” гэсэн нь анхаарал татав.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.64
    Өчигдөр

    залхуураад байгаа юм уу?

    Хариулах