Энэ сарын 1-нээс 2-нд шилжих шөнө ДЦС III ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цех дотор гал гарч, нэг хүн амиа алдсан харамсалтай осол болсон билээ. Уг ослын улмаас станцад гал түймэр гарч, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид унтрааж, дахин хүний амь нас үрэгдэх эрсдлийг зогсоосон байдаг. Тэгвэл энэхүү осолтой холбоотойгоор ёс зүйн хариуцлага хүлээхэн бэлэн гэдгээ Эрчин хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн.
“ТЭЦ-3”-т гарсан ослын талаар “Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшингээс тодрууллаа. Тэрбээр, “Би ТЭЦ-3-ийн гүйцэтгэх захиралтай уулзаж мэдээлэл авсан. Ажилчдадаа хүн нас барсан мэдээллийг задруулбал ажлаас нь хална гэсэн зүйл огт байхгүй гэж хэлсэн.
Хариуцлагын асуудал яригдаагүй. Би бол хариуцлагаас зугтаагаад байх зүйл алга. Энэ салбарын өөрчлөлт, шинэчлэлт реформ хийх шаардлагатай гэдгийг хоёр сар ажиллаад маш тодорхой харагдаж байна л даа. Өөрөөр хэлбэл энэ салбар 3.5 их наядын орлоготой байж 75 сая тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэж юу байх юм бэ?
Цахилгааны үнээ 2024 оны сүүлд үнэ тарифыг нэмэгдүүлсэн. Үүний ачаар ашигтай ажиллаж байна. Харин тавдугаар сард дулааны үнэ нэмэгдүүлэх ёстой байтал үүнийгээ хойшлуулсан. Үүний улмаас ДЦС-д ачаалал үүснэ. 2025 онд нэлээн алдагдалтай ажиллана.
-Урсгал зардлын талаар та ярьж байна шүү дээ. IV-р цахилгаан станц жишээлбэл 1000 гаруй ажилчидтай. Талаас илүү хувь нь инженер техникийн ажилтнууд байгаа. Яг ажил хийдэг нь цөөхөн байгаад байдаг. Энэ мэт асуудалд яаж хяналт тавьж ажиллах вэ?
-Тийм дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл яг инженер техникийн асуудлуудыг хөндөхгүй нэгдмэл маркетинг, санхүү, хүний нөөц, гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн гэх мэт иймэрхүү хэлтсийг эргэж харах нь зөв. Хүний нөөцийн норм хэд байх ёстой юм бэ гэсэн дүгнэлтийг бид хийнэ” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна