2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Парламентад хууль батлалцах битгий хэл хуулийн хариуцлага хүлээх ёстой гишүүн нэг биш орж ирсэн билээ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон ч бүрэн эрхээ эдэлж буй Дав.Цогтбаатарыг энд дурдаж болно. Тэгвэл түүнээс ч илүү буюу хууль бусаар УИХ-д сонгогдсон байж болзошгүй нэг хүн байгаа нь Э.Болормаа юм.
Дав.Цогтбаатарын шүүхээс ял сонссон үйлдэл цаг хугацааны хувьд олон жилийн өмнө буюу мань хүн ирээдүйд УИХ-ын гишүүн болно гэж зүүдлээ ч үгүй байх үед болсон, мөн УИХ-ын гишүүнээр сонгогдсоных нь дараа Шүүхээс ял оноосон байдаг. Өөрөөр хэлбэл тэр гэмт үйлдэл хийж УИХ-ын гишүүн болоогүй.
Харин Э.Болормаа хууль бус гэдгийг нь мэдсээр байж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ буюу хууль тогтоох байгууллагад орохын тулд мэдсээр байж, ухамсартайгаар хууль бус арга хэрэглэсэн.
Тэрбээр өнгөрсөн оны УИХ-ын ээлжит сонгуулиар Баруун бүсэд нэр дэвших үедээ "Ханбогд Эксплорайшн" гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив хууль бусаар авсан нь тогтоогдсон.
Улс төрийн хүрээнд түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн гэж ярьдаг бөгөөд үнэхээр ч 2021-2022 онд ажлын албыг нь хариуцаж байгаад Ховд Аймгийн Засаг даргаар томилогдсон юм.
Түүний хууль бус үйлдэл багагүй хугацааны өмнө илчлэгдсэн ч төдийлөн газар аваагүй нь дээрээс хамгаалалт, нөлөөтэй байсны шинж бөгөөд одоо тэр хамгаалалт байхгүй болсноор хууль хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа гэж хэлж ч болох юм.
Ямартай ч “Хууль тогтоох байгууллагад хууль бус аргаар орж ирсэн” Э.Болормаад хариуцлага тооцох асуудал Хамтарсан Засгийн газар огцорсны дараа хүчтэй яригдаж эхэллээ.
53 дугаар зүйл. Сонгуулийн хандив
53.1.Сонгуулийн хандив /цаашид "хандив" гэх/ нь мөнгөн, мөнгөн бус хэлбэртэй байна.
53.2.Хандивлагч энэ хуульд заасан шаардлага хангасан, Монгол Улсын иргэн байна.
53.3.Энэ хуулиар хориглоогүй, түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно.
53.4.Энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулан хандив өгч болох бөгөөд нэг нэр дэвшигчийн өгсөн хандивын хэмжээ нь энэ хуульд заасны дагуу тогтоосон нэр дэвшигчээс тойрогт зарцуулах зардлын хэмжээний дунджаас хэтрэхгүй байна.
54 дүгээр зүйл. Мөнгөн хандив
54.1.Мөнгөн хандив нь иргэний хувьд арван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд гучин сая төгрөг хүртэл байна.
56 дугаар зүйл. Хандив өгөх, хүлээн авахыг хориглох
56.1.Дараах этгээд хандив өгөхийг хориглоно:
56.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
56.1.2.гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн;
56.1.3.18 нас хүрээгүй хүн;
56.1.4.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
56.1.5.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд;
56.1.6.үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага;
56.1.7.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.
56.2.Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ.
56.3.Хандивлагч хандив өгөх бол энэ хуулийн 56.1-д заасан шаардлага хангаж байгаа эсэхээ хандив хүлээн авагчид нотлох үүрэгтэй.
56.4.Энэ хуулийн 56.2-т заасныг зөрчиж хүлээн авсан хандивыг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ.
56.5.Нам өөрийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглуулж болох бөгөөд энэ нь хандивт тооцогдохгүй.
56.6.Нэр дэвшигч болон нам, эвслийн сонгуулийн зардлын данс хооронд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хандивт тооцохгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.50
Хэнэггүй УИХ ын гишүүн олон байна.
Хариулах203.23.199.2
үнэн үнэн үнэн
Хариулах