2025 онд Дундговь аймагт Улаанбаатар–Мандалговь–Даланзадгад чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай автозамд их засвар хийгдэж байгаа бөгөөд Улаанбаатар–Мандалговь чиглэлийн 8.8 км замын их засвар дуусч, ашиглалтад орлоо.
Замын их засварын ажил 7-р сарын 20-ноос эхэлсэн бөгөөд энэхүү хэсгийн засварыг “Дашзам” ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн юм. Гэрээний хугацаа 11-р сарын 30-нд дуусахаар байсан ч компанийн баг хугацаанаасаа өмнө автозамыг ашиглалтад оруулсан бөгөөд одоогийн байдлаар усны шуудууны бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Үндсэн хатуу хучилтын ажил аравдугаар сарын эхээр дуусч, замын тэмдэг, тэмдэглэгээ болон дагалдах тохижилтын ажлыг бүрэн хийжээ. Засварын хүрээнд автозамын зорчих хэсгийг 7 метрийн өргөнтэй, нийт 8/25 сантиметр зузаантай хатуу хучилттай болгож шинэчилсэн бөгөөд суурь асфальт 5 см, өнгө асфальт 3 см зузаантайгаар хийгджээ. Мөн ус нэвтрүүлэх дан хоолойг хос хоолой болгон нэмснээр замын ус зайлуулах чадвар сайжирсан байна.
Улаанбаатар–Мандалговь–Даланзадгад чиглэлд нийт 570 км хатуу хучилттай автозам байдгаас энэ жил одоогийн байдлаар 38,8 км замд засварын ажил хийгдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна