Италид эртний барилга нурж, ажилчид дарагджээ

Zuv.mn
5 цаг 59 минутын өмнө

Италийн нийслэл Ром хотын ойролцоо, алдарт Колизейн хажууд орших Торре деи Конти барилга хэсэгчлэн нуржээ. Ослын улмаас ажилчид дарагдаж, аврах ажиллагаа явагдсан байна.

Торре деи Конти нь дундад зууны үеийн барилга бөгөөд хуучирч муудсан тул удаан хугацааны турш олон нийтэд хаалтай байсан аж. Ажилчдын тухайд, барилгыг бөхлөх хамгаалалтын ажил хийж байсан бөгөөд энэ үед осол болсон байна.

Гурван ажилчин дарагдсаны нэг нь румын гаралтай хүн байсан гэж Румыний ГХЯ мэдэгджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна