Г.Занданшатар шинээр бүрдүүлэх танхимдаа багтаавал сул тал нь болж харагдах, улирааж болохгүй сайд нарын талаарх нийтлэлийг бид хүргэсэн /https://zuv.mn/1a57/ билээ. Энэ удаад үргэлжлүүлэн хүргэж байна.
С.Амарсайхан
С.Амарсайхан Хамтарсан Засгийн газрыг авч үлдэхийн төлөө хамгийн их сэтгэл гаргасан сайд нарын нэг. VI Бага хурал дээр ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хамтарсан хувилбарыг дэмжинэ гэдгээ тод илэрхийлсэн цөөхөн нөлөөтэй кадрын нэг нэг байсан гэдэг. Энэ утгаараа тэрбээр Г.Занданшатар санал тавьсан ч өөрийн итгэл үнэмшлээрээ орж ажиллахаас татгалзах байх.
Гэхдээ энд үлдээж болохгүй шалтгаануудыг цуглуулж байгаа учраас хэдэн үг хэлье. С.Амарсайхан сайдыг буурь, суурьтай, голч төв яриатай, шулуун шударга байр суурьтай гэж талархан дэмжих хэсэг бүлэг бий ч таалдаггүй хэсэг нь түүнээсээ ч дутахгүй их. Учир нь, тэрбээр улс төрд чамгүй олон жил зүтгэж, төрийн өндөр албан тушаалд ажиллахдаа түүхийн хувь тохиолоор ч гэх үү, сайн үйлсийг дагаж муу муухайгаар дурсагддаг олон үйл явдалд өөрийн эрхгүй гэх үү, өөрийн эрхээр ч гэх үү, оролцчихсон байдаг юм.
Улстөрчийн хувьд, “Айдсын даваа”, суусан хүн нь өөдөлдөггүй, замналыг нь дуусгадаг албан тушаал болох Хотын даргын сэнтийд заларч байхдаа Төв талбай дээр ус зөөж хийдэг усан оргилуур байгуулсан нь хот удирдаж байхдаа хийсэн түүний олон ажлуудын хамгийн шог нь. Талбайн хойно ингэж бужигнуулсныгаа дараа нь талбайн урд хэсэгхэн газрыг чөлөөлж сулласнаараа нөхсөн.
Цар тахлын үед Онцгой байдлын сайдаар ажиллахдаа Онцгой бүсийн дэглэм зөрчин, цар тахлын үед ч “арын хаалга” байдгийг харуулан олон хүнд тэгш бус байдлыг мэдрүүлсэн.
Монгол даяар дуулиан тарьсан Боловсролын зээлийн санд хүүгээ хамруулсан нь мэдэгдсэн ч авсан мөнгөө “гялс” буцааж шилжүүлснээр нэг юм аврагдсан байдаг.
Товчхондоо, ямар ч албан тушаал хашиж чадах бэлтгэгдсэн кадр ч албан тушаалынхаа хаялгыг хэнээр ч заалгахгүй хүртэж амин хувьдаа шиг гаргадаг гэдэг тодотгол түүнийг дагадаг юм.
Б.Батцэцэг
Б.Батцэцэг болбоос шинэ засагт улирбал Ерөнхийлөгчийг муухай харагдуулах хүн мөнөөсөө мөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг унагахдаа ард түмнээ бодсон биш, тойрон хүрээлэгчдээ бодсон гэдэг хардлагыг Г.Занданшатарын томилгоо төрүүлж буй. Үүн дээр нэмээд цэвэр Ерөнхийлөгчийн хүн гэгддэг Б.Батцэцэгийг үлдээвэр хардлага улам л батжина.
МАН дангаар засаглаж байсан үед танилуудаа дипломат албанд томилж, “Жолооч, туслахаар ажиллаж байсан хүмүүсийг дипломат албанд томилдог” гэх хэл аманд өртдөг, түүнийгээ “Гурван жил ажилласан туслахуудаа дипломат төлөөлөгчийн газруудад томилсон” хэмээн ил цагаан хэлдэг байсан тэрбээр Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны дараа “Намууд гадаад томилгооны урт жагсаалт өгдгөө болих хэрэгтэй”, “Дипломат албанд намын томилгоо байх ёсгүй” гэх зэргээр мэдэгдэх болсон. Одоо эргээд МАН дангаар засаглана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.85.75.13
Юм хийж бүтээсэн хүмүүстээ битгий атаархаж бай
Хариулах202.85.75.16
Жинхэнэ сөйд байх 2-ыг хэлчихсэн бна. Атаач новшын балай амьтан бичсэн бна.
Хариулах66.181.176.246
АМАРСАЙХАНЫ ЗАЙСАНГИЙН АМНЫ УУЛЫГ НУРААЖ РЕСТОРАН БАРЬСНЫГ НЬ ХЭЛХЭЭ МАРТЧИХАЖ. АХЫХАН ХҮҮХЭД ЖЕНКОГИЙН ХҮРГЭН.
Хариулах122.201.31.165
Харин ч ажил хийж байгаа 2 хүн
Хариулах122.201.31.54
Шинэ засагт орж болохгүй гэх шалтгаан алга.Альч засагт орсон ,сайн ажиллах хүмүүс гэдгийг хүн бүр мэдэх бх
Хариулах202.70.40.9
С.Амарсайхан бол бэлтгэгдэж байгаа, ер нь том кадр шүү.
Хариулах103.229.122.87
Өмнөх засагт байсан сайдыг нэгийг ч бүү оруул
Хариулах